Хийжүүлсэн ундаа болон хийжүүлсэн усны хортой нөлөө маш их. Иймээс та эрүүл мэндийнхээ төлөө хийжүүлсэн ундаанаас татгалзах ёстой. Ийм төрлийн ундаа, уснаас татгалзсанаар:
Хоол илүү сайхан амтагдах болно
Хийжүүлсэн ундаанаас татгалзсанаар та хоол илүү гоё үнэртэй, амттай болж байгааг мэдрэх болно.
Чихрийн шижингээс сэргийлнэ
Есөн жилийн турш явуулсан судалгаагаар гаазтай ундаа хэрэглэдэг хүмүүст чихрийн шижин, бодисын солилцооны хямрал үүсэх эрсдэл нэмэгдэж байжээ.
Яс илүү бэх болно
Хийжүүлсэн зүйлээс зайлсхийх нь ясыг бэхжүүлж, хугарах эрсдэлийг бууруулна. Судалгаагаар өдөр бүр хийжүүлсэн ундаа уух нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд хүзүүний үений хугарал үүсэх эрсдэлийг 14 хувиар нэмэгдүүлж, ямар ч насны эмэгтэйчүүдийн ясны эрдэс муудаж байгааг тогтоожээ.
Толгой өвдөхөө болино
Хэрэв толгой тань байнга өвддөг бол хийжүүлсэн ундаатай холбоотой байж болох юм. Чихэрлэг найрлага нь тархи, мэдрэлийн тэнцвэрт байдалд нөлөөлж, түгшүүр, нойргүйдэлд хүргэдэг.
Бөөр илүү сайн ажиллана
Бөөр нь хорт бодисыг биеэс зайлуулж, цусны даралтыг тогтворжуулдаг учир хийжүүлсэн ундаанаас татгалзсан хүн хоол хүнснээсээ эрдэс бодисыг хангалттай авах болно.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
хаяа уухад зүгээр.