“Misheel Walking Street”-ийн OMNI клубт энэ сарын 29-ний өдөр буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагт 2021 оны сүүлчийн хамгийн том шоу тоглолт болох гэж байна. OMNI клубийн оны сүүлчийн тэсрэлтийн тоглолтыг Монголын рок, поп ертөнцийн томоохон төлөөлөл “Камертон” хамтлагийн залуус хийх бөгөөд тоглолтод “A-sound” хамтлагийн дуучин Чойжоо, DJ Billy нар оролцоно.
OMNI клуб халдвар хамгааллын дэглэм баримтлан үйлчлэх бөгөөд хүний тоо хязгаартай тул хуучин оноо үдэж, шинэ оныг угтах супер шоунд амжиж оролцохыг их хотын залуустаа уриалж байна.
Тасалбарын үнэ 30.000 төгрөг ба дэлгэрэнгүй мэдээллийг OMNI клубийн албан ёсны пэйжээс авах боломжтой.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250