...
...

“Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК шилдэг 44 ажилтнаа орон сууцаар шагналаа

2022 онд 20 жилийн ой нь тохиох “Эрхэт Монгол” групп, модон эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт 17 жилийн туршлагаараа тэргүүлэгч “Мега Вүүд” ХХК, Монголын үндэсний компаниудын нэгдэл “Хонхор Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, технологийн парк”-ийн хамтарсан шинэ жилийн цэнгүүн 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр боллоо.

Монголын бизнесийн талбар, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн үүх түүхээ өнгөрсөн олон жилүүдэд бүтээсээр ирсэн  “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК нь үндэсний компаниудын  хамтын хүч бол  улс оронд үнэ цэнтэй баялгийг бүтээгч гол хүчин зүйл гэдгийг өдгөө тод томруунаар харуулж, нотолж буйг тодотгоё.

Шинэ жилийн ёслолын ажиллагаанд “Эрхэт Монгол” групп,”Мега Вүүд” ХХК,  “Хонхор Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа,  технологийн парк”-ийн хамт олон, хамтран ажиллагч түнш байгууллагууд, анд нөхөд болон урлаг, спорт, улс төрийн алдартнууд, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын нэр бүхий төлөөлөгчид, Өмнийн цэнхэр говийн хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Улирч буй 2021 он дэлхий нийтийн хувьд цар тахлаас хамаарсан сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулсан амаргүй жил байсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хямрал тохиосон энэ хүнд үеийг үндэсний компаниуд зөв менежмент, шаргуу хөдөлмөрөөр даван туулж, чадаж буйн тод жишээ нь  “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд”-ийн хамт олны хамтын хүчин зүтгэл, хөдөлмөрөөр баталгаажиж буй билээ.

Түүнчлэн сорилттой ч сэргэлт дагуулсан 2021 оныхоо амжилт бүтээлийг “Эрхэт Монгол” группийн зүгээс үнэлж, дүгнэж байна. Тодруулбал:

“Эрхэт Монгол” групп 2021 онд “Гранд маршал” дөрвөн улирлын цогцолбор хотхоны нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг 80 хувьтай, амжилттай гүйцэтгэж, “Өнө Мөнх хөгжил констракшн“ компанитай хамтран, “Сити резиденс” хотхоны эхний 6 блокийн угсралтын ажлыг 70 хувьтай гүйцэтгээд байна. Мөн медиа салбарт Монголд анх удаа 900-гийн студийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулж, үндэсний томоохон контентуудыг үйлдвэрлэж, ТВ8 телевизийн техникийн болон айдент шинэчлэлийг 90 хувьтай гүйцэтгэжээ.

“Эх түүхээ эрхэмлэе” уриан дор “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн реалити шоу нэвтрүүлэг, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эх оронч үзлийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Говь чалленж-2020” олон өдрийн тэмээн аяллын реалити шоу нэвтрүүлэг, гарааны бизнесүүдийг дэмжих, сурталчлах зорилтын хүрээнд “Роккит” хөтөлбөр, “Анхны баяр” уран сайхны бүрэн хэмжээний кино, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 300 нүүр бүхий “Зиндаа” сэтгүүлийн түүхэн дугаарыг “Эрхэт Монгол” группын хамт олон 2021 онд бүтээн бий болгож, Монголынхоо үзэгч, сонсогч, уншигч, түмэнд олондоо өргөн барьжээ.

“Мега Вүүд” компанийг үүсгэн байгуулагч Ц.Ариунбаатарын санаачилгаар “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” компани хамтран “Хонхор барилгын материалын үйлдвэрлэл худалдаа технологийн парк” төслийг амжилттай хэрэгжүүлж, үндэсний 40 компанийг нэгтгэн, 100 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилийн 300 тэрбум төгрөгийн борлуулалттай, үндэсний 12 үйлдвэр, 28 худалдааны компани бүхий парк байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна.

2021 оныг хийсэн бүтээсэн арвин их бүтээлтэй, зүтгэлтэй үдэж буй  “Эрхэт монгол” групп, “Мега Вүүд” компаниуд хамтдаа шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулж, 2022 оныхоо амжилтыг хурайлан дуудахын сацуу энэ онд хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлээрээ манлайлан ажилтнуудаа шагнаж, урамшуулсан юм.

“Эрхэт монгол” групп, “Мега Вүүд” ХХК-иудын  хамтарсан шинэ жилийн цэнгүүний  шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3 үе шаттай явагдсаныг тодотгоё.

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны 1 дүгээр шатанд орон сууцны 50 хувийн нөхцлийг компаниас дааж, үлдсэн 50 хувийн төлбөрийг ажилтан өөрөө ямар нэгэн хүү төлөхгүйгээр 10 жилийн хугацаанд ТҮРЭЭСЛЭЭД ЭЗЭМШИХ нөхцлөөр авах эрхээр “Эрхэт Монгол” группийн 17 ажилтныг  шагнасан юм.

Шагналыг  “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр,  “Хонхор Барилгын Материалын Худалдаа, Үйлдвэрлэл, Технологийн  Парк”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат,  “Зиндаа констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Лувсаншарав, “Эрхэт Монгол” группийн Медиа хариуцсан захирал Х.Доржпалам, Zindaa.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Гантуяа нар гардууллаа.

“Эрхэт Монгол” группийн дараах ажилтан, уран бүтээлчдэд “Сити Резиденс” хотхоны 7 дугаар блокоос орон сууц олгоно:

1.  Тв8 телевизийн эвлүүлгийн найруулагч Х.Гэрэлт-Од

2.       Тв8 телевизийн З.Отгонбаатар инженер

3.       ТВ8 телевизийн зураглаач Д.Батбаатар

4.       ТВ8 телевизийн зураглаач Б.Баттүвшин

5.       ТВ8 телевизийн Сэтгүүлч А.Азжаргал

6.       ТВ8 телевизийн сэтгүүлч Э.Энэрэл 

7.  ТВ8 телевизийн Маркетингийн менежер М.Эрдэнэбулган

8.       ТВ8 телевизийн эвлүүлэгч С.Энхбат

9.       ТВ8 телевизийн зураглаач Энхбаяр

10.     Зиндаа.мн сайтын сэтгүүлч Э.Болорхажид

11.     Зиндаа.мн сайтын сэтгүүлч Б.Төрбат

12. Зиндаа.мн сайтын Гэрэл зурагчин Д.Амаржаргал

13.    “Өглөөний сонин”-ы сэтгүүлч А.Отгонбаяр

14.    “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Т.Дарханхөвсгөл

15.     “Өглөөний сонин”-ы сэтгүүлч А.Сүглэгмаа 

16. “Зиндаа констракшн” компанийн нягтлан О.Гантуяа

17.     “Зиндаа констракшн” компанийн Хяналтын ажилтан З.Амарсайхан

“МЕГА ВҮҮД” КОМПАНИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД “СТАНДАРТ ХОЛДИНГ” КОМПАНИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ГРАНД РЕЗИДЕНС” ХОТХОНЫ 9 ДҮГЭЭР  БЛОКООС ОРОН СУУЦ ОЛГОЛОО.

1.       “Мега Вүүд” компанийн Сантехникийн инженер Д.Хурцбаатар

2.       “Мега Вүүд” компанийн автын механик инженер Д.Батжаргал

3.       “Мега Вүүд” компанийн Нягтлан бодогч З.Мөнх-Эрдэнэ

4.      “Мега Вүүд” компанийн хаалганы үйлдвэрийн мужаан Т.Энхболд

5.       “Мега Вүүд” компанийн будагчин, мужаан Б.Ганболд

6.       “Мега Вүүд” компанийн мужаан, жолооч Д.Бат- Орших

“Эзний сэтгэлээр бүтээнэ” уриатай  “Эрхэт Монгол” групп болон  Монголын барилгын  салбарт жинтэй хувь нэмрээ оруулж яваа “Мега Вүүд” компанийн хамтран зохион байгуулсан шинэ жилийн цэнгүүнд Монголын урлаг, спортын салбарын одод чуулсан юм. Тухайлбал, рок поп хөгжмийн домог болсон “Хурд” хамтлаг, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, хийлч Дэлгэрцэцэг нарын олон уран бүтээлчид ая дуу, бүтээлээрээ бэлэг барьцгаалаа.

Тодотгоход, ирэх онд 20 нас хүрэх “Эрхэт Монгол” групп 2022 онд хийж, хэрэгжүүлэх 20 ажлаа танилцуулсны нэг нь “Эх орон” төсөл юм.

“Хурд” хамтлагийн 30 жилийн ойг угтаж Монголын байгалийн үзэсгэлэнт 30 газарт “Хурд“ хамтлагийн 30 шилдэг дууг дүрсжүүлж, эх орон, онгон байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаа, үйл хэргийг дэмжсэн үндэсний контент бүтээх “Эх орон” төслийг “Хурд” хамтлаг, Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз хамтран хэрэгжүүлнэ гэдгээ энэ үдэш албан ёсоор мэдэгдсэн юм.

Мөн “Эрхэт Монгол” группын  20 бүтээлч ажлын нэг нь “АЛЬФА” театрын үйл ажиллагааг дэмжих гэдгийг Х.Мандахбаяр захирал мэдэгдсэн. Тодруулбал,  “Альфа” театрт үе шаттай хөрөнгө оруулалт хийж, Английн алдар “Хайр хайр хайр” жүжиг, “Мастер Маргарита” постдрамын жүжгийг хамтран бүтээж олны хүртээл болгох аж. Мөн постдрамын жүжгийг анх удаа дэлгэцийн бүтээл болгож, олон нийтэд хүргэх төслийг хэрэгжүүлэх бөгөөд  “Альфа” театрыг  олон улсад гарах төслийг дэмжиж ажиллана гэдгийг ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэлсэн юм.

Шинэ жилийн цэнгүүний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3 үе шаттай байсныг эхэнд дурдсан билээ. Тэгвэл 2 дахь шатанд, “Эрхэт Монгол”, “Мега Вүүд” компаниуд ажилтнуудаа хэрхэн урамшуулж, шагнасныг одоо танилцуулъя.

17 жилийн туршид 110 мянган айл өрхийн хаалгыг үйлдвэрлэсэн “Мега Вүүд” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд  9 ажилтнаа 2-3 өрөө орон сууцаар 100 хувийн нөхцлөөр үе шаттайгаар шагнаж, урамшуулсныг мөн уг арга хэмжээний үеэр албан ёсоор зарласан.

Хөдөлмөр, бүтээлээрээ тэргүүлсэн шилдэг ажилтнууддаа байрных нь ордерыг өчигдөр гардуулж өгсөн юм. Шагналыг “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, “Хонхор Барилгын Материалын Худалдаа, Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч Э.Энхболд нар гардуулж өгсөн.

“МЕГА ВҮҮД” КОМПАНИЙН ОРОН СУУЦНЫ 100 ХУВИЙН НӨХЦЛӨӨР ШАГНУУЛСАН ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНУУД

1.       “Мега Вүүд” компанийн Гадаад худалдааны менежер, “Хонхор” паркын Үйлдвэрийн газрын захирал Ж.Баяраа 

2.       “Мега Вүүд” компанийн хаалганы үйлдвэрийн инженер Б.Банзрагч

3.       “Мега Вүүд” компанийн менежер А.Алтанцэцэг

4.       “Мега Вүүд” компанийн Ерөнхий инженер Д.Наранбаатар

5.       “Мега Вүүд” компанийн Электроникийн инженер З.Чимид-Очир

6.       “Мега Вүүд” компанийн механикч Э.Цэнгүүн

7.       “Мега Вүүд” компанийн механикч, гагнуурчин Ө.Баянжаргал

8.       “Мега Вүүд” компанийн механикч Д.Нямсаруул

9.       “Мега Вүүд” компанийн Хаалганы үйлдвэрийн мастер Ч.Чинзориг

Мөн “Эрхэт Монгол” групп ОНЫ ШИЛДЭГ 10 ажилтандаа 2-3 өрөө орон сууцыг 100 хувийн нөхцлөөр БЭЛЭГЛЭЛЭЭ. Тодотгоход, “Эрхэт Монгол” групп нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудаа орон сууц, автомашинаар хангах санаачилгыг 2004 онд анх гаргаж, үүнээс хойш 50 гаруй ажилтан, албан хаагчдаа ОРОН СУУЦ, АВТОМАШИНААР шагнаж урамшуулжээ.

Түүнчлэн энэ удаад амжилт, бүтээлээрээ манлайлсан дараах 10 ажилтнаа ОНЫ ШИЛДЭГ ажилтнаар тодруулан,  2-3 өрөө орон сууцыг 100 хувийн нөхцлөөр бэлэглэсэн юм.

1. Чингис олон улсын мэдээллийн агентлагийн гүйцэтгэх захирал, Зиндаа.мн сайтын Гадаад мэдээний албаны дарга Ядамсүрэнгийн Индра

2. “Эрхэт Монгол” группийн Контент хөгжүүлэлтийн албаны дарга Баттөрийн Түвшинсанаа

3. ТВ8 телевизийн контент хөгжүүлэлтийн албаны найруулагч Далхсүрэнгийн Алдарбаяр

4. “Эрхэт Монгол” группийн Санхүүгийн албаны дарга Чулуунхүүгийн Эрдэнэсувд

5.“Зиндаа констракшн”-ы чанарын инженер Батмөнхийн Батбаяр

6.ТВ8 телевизийн хөтлөгч, редактор Бямбадоржийн Номин-Эрдэнэ

7.“Эрхэт монгол” группийн арт директор Батболдын Сэргэлэн

8.ТВ8 телевизийн сэтгүүлч Б.Мөнхзаяа

9. “Эрхэт монгол” группийн ТУЗ-ийн даргын туслах, менежер Ганхуягийн Сэргэлэн

10.“Зиндаа констракшн”-ы төсвийн инженер Энхбатын Энхзаяа

Шагнал гардуулах ёслолын ажиллагааны 3 дугаар шатанд, байгууллагын хөдөлмөрийн аварга ажилтнуудаа хүндэтгэлтэйгээр, тодруулсан юм.

Уг арга хэмжээний өмнөхөн шинэ жилийн цэнгүүний  сюрприз задарч,  хүндийн өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг, түүний багш Ц.Хосбаяр нарт хүндэтгэл үзүүлэх ёслол болсныг тодотгоё.

Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан М.Анхцэцэг аваргын амжилтыг мялаан BMW X4 автомашин бэлэглэсэн бол түүний багш Ц.Хосбаярын хөдөлмөрийг үнэлэн 3 өрөө байраар мялаасан юм.

Мөн арга хэмжээний хүрээнд “Хонхор Барилгын Материалын Худалдаа, Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн  ТУЗ-ийн дарга Ц.Ариунбат, “Эрхэт Монгол” группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар бас нэгэн сюрпризыг задалж,  “Эрхэт Монгол” группийн  харьяа гурван компанийн хамт олныг Үнэ цэнийн шагналаар шагнасан юм.

Үнэ цэнийн шагналаар “Эрхэт Монгол” группийн бизнес хөгжлийн алба буюу Барилга кластер ХХК-ийн хамт олон шагнагдаж, баг хамт олноороо Солонгост улсад аялах эрхийн бичгийг гардан авсан. Шагналыг Ц.Ариунбат захирал  гардууллаа.

Дараагийн Үнэ цэнийн шагналын эзнээр “Эрхэт Монгол” группийн “Жамух пропертиз” ХХК-ийн хамт олон шалгарч, баг хамт олноороо БНХАУ-д аялан, дэлхийн алдраа цуурайтуулсан хаус хорооллын бүтээн байгуулалтын төсөлтэй танилцах, аялж амрах эрхийн бичгийг баг хамт олноороо гардан авсан.  Шагналыг “Эрхэт Монгол” группийн гүйцэтгэх захирал, Жамух пропертиз ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Мөнхзул гардуулсан.

Үнэ цэнийн шагналын эзнээр “Эрхэт Монгол” группийн “ТВ8” телевизийн Контент хөгжүүлэлтийн албаны хамт олон шалгарч, баг хамт олноороо Турк улсад аялах эрхийн бичгийг гардан авсан. Шагналыг “Эрхэт Монгол” группийн  ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр гардуулсан.

Эдгээр сюрпризүүдийн дараа Хөдөлмөрийн аваргуудыг албан ёсоор зарласан.

“Эрхэт Монгол” группийн 2021 оны Хөдөлмөрийн аваргаар “Зиндаа констракшн” компанийн барилга хариуцсан дэд захирал Зоригтын Гурвансайхан шалгарч, “Нүхт Палас” хотхоны 5 өрөө орон сууцаар шагнууллаа. Түүнд энэхүү хүндтэй шагналын батламжийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, багш,  яруу найрагч Эрэнжидийн Хархүү гардуулан өгсөн юм.

“Эрхэт Монгол” группийн 2021 оны Хөдөлмөрийн аваргаар группийн хуулийн хэлтсийн дарга Авирмэдийн Отгонбаяр тодорч, “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхонд гурван давхар, зургаан өрөө “Таун Хаус”-аар шагнууллаа. Түүнд энэхүү шагналын батламжийг  “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр гардуулан өгсөн юм.

Ийнхүү “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК, Монголын үндэсний компаниудын нэгдэл  “Хонхор Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, технологийн парк”-ийн хамтарсан шинэ жилийн цэнгүүн  ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 2021 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж буй  “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК-ийн хамт олон 2022 ондоо илүү ихийг бүтээх, хөдөлмөрлөх эрмэлзэл дүүрэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ