...
...

Орчуулгын өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна

Монголын Орчуулагчдын Эвлэлээс шилдэг өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлаж байна.

 

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:  Утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу халааг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд оршино.

УРАЛДААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ: Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхолтой бүхий л насныхан дэлхийн утга зохиолын сор болсон үргэлжилсэн үгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулж оролцоно.

Уралдаанд оролцогчид тавих шаардлага: Нэг орчуулагч хоёроос илүүгүй бүтээлээр оролцож болохоос гадна сонгосон өгүүллэг нь урьд өмнө монгол хэлнээ орчуулагдаагүй зохиол байна.
 
Уралдааны шалгаруулалт
 

   Нэгдүгээр байр -1.     Өргөмжлөл, 1,0 сая төг.

 

   Хоёрдугаар байр -1.  Өргөмжлөл, 500 мянган төг.

 

   Гуравдугаар байр -1. Өргөмжлөл, 300 мянган төг.

 

  Тусгай шагнал - 3.      Өргөмжлөл, мөнгөн шагнал


Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны  4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл явагдана. Орчуулгын бүтээлийг  МОЭ-ийн  mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ