...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал жаргал ирнэ

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ГУРВАН ХӨХ ШАР НОХОЙ ӨДӨР

 

Аргын тооллын: 2022.02.14, Даваа гараг
Билгийн тооллын: 13
Үс засуулвал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 08.01-18.12
Барилдлага: Үхэх   
Шүтэн барилдлага: Нэр өнгө   
Суудал: Төмөр

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ