...
...

Хөзрийн хатан Н.Доржмаа: Орчин үед салалтын хамгийн том шалтгаануудын нэг нь хадмуудын дарамт шахалт болсон

Одоо цагт хэн бүхэн л өөрт нь ямар нэгэн асуудал тулгарвал бидний дунд орших “өөр ертөнцийн” хүмүүс болох мэргэч, увдистай хүмүүсийг зорьж очдог болсон нь нууц биш. Гандан хийд орж мөргөдөг нэгэн байхад, гай тотгороо үргээх гэж үнэхээрийн увдис чадал нь тэгширсэн хүмүүнийг эрэл сурал болон очдог ч хэсэг хүмүүс байна. Цагийн эрхээр сайн нь шилэгдэж, хий хоосон чулуу хөөлгөгчид нь арчигддаг болсон энэ цагт ард олны эрэл сурлаар хамгийн тэргүүн эгнээнд явдаг “Хөзрийн хатан”-г бид ярилцлагын буландаа онцолж байна. Үг хэл нь шулуухан бөгөөд хурц, үйл засал нь дорвитой бөгөөд хатуухан гэдгээр нь түүнийг хэн хүнгүй анддаггүй юм билээ.

- Мэргэ төлөг тавиулж, засал хийлгэхээр ирдэг хүмүүсийн хамгийн их санаа зовж ирдэг асуудал нь юу вэ?

Гэр бүлийн асуудал. Энэ асуудал аль ч цаг үед толгойн өвчин болсоор ирсэн. Надаар мэргэ тавиулдаг хүмүүсийн 90 хувь нь ийм шалтгаанаар зорьж ирдэг гэж хэлэхэд болно. Гэхдээ хүн бүрийн асуудлын цаад шалтгаан мэдээж өөр лдөө. Бүгд нэг ижил эх үүсвэртэй байна гэж хэзээ ч байхгүй.

- Гэр бүлийн харилцааг аль талаас нь авч үзэж, хэрхэн шийдвэл хамгийн тохиромжтой байдаг юм бэ?

Тэрийг би дан ганцаараа шийдэхгүй штээ. Тухайн хүн яг юу хүсч байна, ямар гаргалгаагаар шийдүүлмээр байна гэдэг чухал. Би бол мэргэнд буусан бодит байдлыг л хэлж өгдөг. Эцсийн сонголт тэр хүний л гарт үлдэнэ. Түүнээс биш би л үздэг хардаг, засдаг шийддэг гэсэн шиг хүний хүсээгүй зүйлийг тулгаад суудаг хүн би биш.

- Бусад үзмэрчид салгахыг нь салгаад, нийлүүлэхийг нь нийлүүлдэг юм биш үү? Харин таны хувьд?

Одоо ч тэгээд бараг ид шидийн саваа гартаа атгаад явж байдаг гэмээр өөрийгөө мэргэч төлөгч, үзмэрч засалч, үхлийг ч зайлуулахаар увдистай гэж тодорхойлсон хий хоосон хөөрөгдөгчид их болсон дуулдана лээ. Хаанаас нь ч гардаг ид шид юм, бүү мэд. Яахав, үнэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд ирдэг. Хэзээ нэгэн цагт нөгөө хүчирхийлэгч нөхрөө засарна, өөрийг нь анхных шигээ хайрлана гээд итгэчихсэн, цаг хугацааны хүлээсэнд өөрийгөө боомилсон эмэгтэйчүүд их байдаг штээ. Хүүхдээ бодоод хайр нь хөрсөн нөхрөөсөө салдаггүй, дахин дахин хүүхдийг нь төрүүлж тамын тогоо шиг амьдралаа хэзээ нэг өдөр өөрчлөгдөнө гэж итгэдэг хүүхнүүд байдаг. Ийм хүмүүсийг хүүхдээ хараад гэр орны ажилтайгаа зууралдаад байж байх хооронд нөхөр нь өөр зэгзийсэн хүүхэн хүзүүдэж аваад жаргалаа хөөдөг. Өөрөөр хэлвэл гэртээ хүүхдээ харж байгаа эхнэр нь сэтгэл болоод биеийн таашаалыг бүрэн хангахгүй байна гэж эрчүүд үздэг. Энэ нь нэг талаараа ч үнэний ортой.

- Тэгэхээр эхнэр нь арчаагүй байдаг учраас нөхрүүд өөр харилцааг хайж эхэлдэг гэсэн үг үү?

Шууд тэгж ойлгож нэг талаас нь харж болохгүй. Юм бүхэн хоёр талтай. Анх эхлэхдээ аштайхан сайхан эхэлсэн харилцаа яагаад салж сарних дээрээ тулав? эцсийн эцэст сөрөг шийдвэр гаргасан шалтгаан юу байв? гэдэг л чухал. Манайхан гэр бүлийн харилцаа нурах дөхөөд ирэхээр хамаг далан булчирхайгаа эргэн тойрныхондоо тоочоод эхэлдэг. түрхэн зуурын гомдол, уур уцаараа хэн нэгэнд ил гаргаад тайвширч болох хэдий ч түүнээс цаадхи амьдралын шийдвэрийг өөрөө л гаргах ёстой. Гэр бүлийн харилцаа саллаа гэхэд зөвхөн аль нэгнийх нь буруугаас болсон гэдэг хоцрогдсон ойлголтоосоо манайхан салах хэрэгтэй. Эхнэр нь хэдэн хүүхэд гаргасан ч арчаатай, нөхөр нь эхнэртэйгээ яаж ч муудсан араар нь тавихгүй байхад л болоо шүү дээ.

- Нэгэн гэр бүлийг салгах санаатай гуравдагч этгээд орж ирсэн үед л хамтын амьдрал нуран унана гэсэн үг үү?

Ямар ч харилцаа сүйрэл рүүгээ явдаг л байхгүй юу. Чухам яаж харилцаагаа авч үлдэх вэ гэдгээ ихэнх хүмүүс мэддэггүй. Аргаа бараад үзмэрчийг зорьдог. Тэгээд зуун хувь үзүүлсэн үзмэрч, засалчдаа хувь тавилангаа даатгаад гараа хумхиад суучихдаг. Хэрвээ харилцаа нь сэргэхгүй жаахан удвал тэвчээргүйтэж, бусдаас буруу хайж эхэлдэг. Ямар ч зүйл дээр өөрөө гараа хумхиад суувал тэр хүний юу сайхан болох вэ, юу нь ч өөдлөхгүй штээ. Яагаад гэвэл тэр хүн өөрөө ямар нэг хүчин чармайлт гаргахгүй байгаа учраас...

- Гуравдагч этгээдийн хувьд? Нууц амраг гэдэг зүйлийг яаж шийдвэл дээр байдаг юм бэ? Танд тусгай арга, зан үйл байдаг л байх?

Нууц амрагийн асуудал бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Гэр бүлийн харилцаанд бичигдээгүй маш сөрөг үр дагаврын эхлэл бол энэ зүйл. Хүмүүс бие биедээ хайртай болоод суусан байхад дахин нэг хүн яагаад амьдралд хэрэгтэй гэж. Гэтэл энэ гэр бүлээс гадуурх харилцааг байх ёстой мэт хүлээн зөвшөөрүүлж байгаа хүмүүс ч цаана чинь байна. Ёс бус зүйл бол ёс бус л байдаг. Гэр бүлд нууц амраг гэх этгээд байхгүй байсан цагт л тэр гэр бүлийн гал голомт бат, тогтвортой оршино. Мэдээж ийм шалтгаантай эр, эмийн асуудалд тусгай засал л хийгдэнэ. Хамгийн хатуу, хамгийн найдвартай засал хийж байж элдэв дэв бузрыг үргээнэ.

- Таны засалд салгах засал, нийлүүлэх заслын аль нь давамгайлж байна?

Намайг салгаад өгөөч гэсэн хүмүүс цөөхөн штээ. Амьдралаа авч үлдье, арга чарга юу байна гэсэн хүмүүс үргэлж ирдэг. Хамгийн гол нь ямар ч төлөвлөгөө байхгүй гэрлэлт л эцсийн эцэст хэн хэнд нь гай болдог. Сэтгэлийн хөөрлөөр нэг хөнжилд орчихоод, ямар ч баталгаа байхгүй хүний өвөрт хөлбөрч хөлбөрч хохироод дуусдаг нь л харамсалтай. Хайр дурлалд “нүд” гэж байхгүйтэй адил хамгийн эцсийн шийдвэр гаргах мөчид ч сохор шийдвэр гаргасан хүмүүс Монголоор дүүрэн болсон. Гэр бүлийн харилцаанд гал асаан дүрэлзүүлж хамтын гэсэн бүхнийг нь хадгалан авч үлдэж ч болно, хүсэхгүй байвал хүйтэн ус цацаж унтрааж ч болно. Заслын хүч ердөө үүнд л оршдог юм. Гэхдээ би тухайн хүнийхээ хүсэл сонирхол, шийдвэрт нийцүүлэн заслаа хийдэг. Хатуу ч засал хийдэг, урт хугацаанд ч хийгддэг.

- Гэр бүл салалт, хамтын амьдралын төгсгөлийн хамгийн нийтлэг шалтгаан юу юм бэ?

Олон штээ. Анхнаасаа цаад хүнээ таньж мэдээгүй байна, санхүүгийн хүртээмжтэй бус байдал, хариуцлага үл хүлээх, итгэлцэлгүй байдал, хүчирхийлэл, араар тавилт, халамжгүй байдал, тохиромжгүй үгсийн буглаа, сэтгэл хөрөлт, хоёр биенээсээ таашаал мэдрэхээ больсон мэт санагдах, хадмуудын зүгээс ирж буй дарамт гэх мэт. Гэхдээ салалтын хамгийн том золиос бол хүүхдүүд л байдаг.

- Тан дээр ямар ч хүн аль нэг шалтгааныг нь хэлээд ирсэн та засал хийж тухайн хүний зовлонг гэтэлгэдэг гэж сонссон?

Миний хийж чадах зүйл л тэр штээ. Би зөвхөн хүний зовлонг сонсохын тулд өчнөөн жил өөрийгөө золиослохгүй нь тодорхой биз? Тухайн хүний сөрөг шалтгаан болгоны ард би засал хийх даалттай үлддэг. За даа, хүний зовлонг өөрийн бие, удам, увдис чадвараар даана гэдэг чинь бас л хэн бүхэнд заяах тавилан биш шүү дээ. Гэхдээ би даасан шиг даадаг, зассан шиг засдаг. Хамгийн гол нь засал хийлгэж буй хүн маань ч өөрөө хичээх хэрэгтэй. Гараа хумхиад суусан хүнд гандангийн лам нар ч ном уншаад дэмий л байдаг.

- Дээр хэлсэнчлэн хадмуудын зүгээс ирж байгаа дарамт гэхээр? Арай дэлгэрэнгүй тодруулмаар байна лдаа?

Удмыг нь харж ханилахын учир гэж нэг үг байдаг даа. Орчин үед салалтын хамгийн том шалтгаануудын нэг нь хадмуудын дарамт шахалт болсон. Арван гэр бүл тутмын 70% нь хадмын асуудалтай байдаг. Ялангуяа залуу хосуудын амьдралд эцэг, эх нь хэтэрхий их оролцдог, зөвхөн өөрийн хүүхдээ хайрлаж хүргэн, бэр болоод ирж байгаа хүнийг үл тоомсорлох, баян ядуугаар ялгаварлах, оровч гаравч үгийн муухайгаар хэмлэж хахир хатуу хандах, үр хүүхэдтэй нь гэр орноосоо хөөх зэрэг асуудал бол одоогийн хадмуудад нийтлэг үзэгдэл болсон. Зөвхөн энэ асуудлаас л болж маш олон гэр бүл салж, эцэг эхийнхээ үгээр ханилсан ханиа хөөж явуулах, хайрлана гэж амласан хүндээ нуруугаа харуулах үзэгдэл газар авч байна. Мөн ч ядмаг сэтгэхгүй байгаа биз? Тиймээс ханилан хүнээ сайтар харж, судалж, цаад тал буюу ар гэрийг нь ажиж байж сонго гэж л би зөвлөдөг.

- Биднийг тойрон эргэлдэж байгаа сөрөг хүчин зүйлс бидний хийсэн үйлийн үр буюу карматай ямар нэгэн байдлаар холбоотой гэж сонсож байсан юм байна. Энэ талаар та л сайн хариулт өгч чадах байх?

Хүн ер нь өөрөө төлөвлөж хүсээд муу зүйл хийдэггүй штээ. Үнэхээр шийдчихсэн хүн л биш бол хэн ч өөртөө муу зүйл дуудахыг хүсэхгүй. Дахин яг энэ биеэрээ дараа төрөлдөө амьдарч чадахгүй юм чинь энэ яваа насандаа сайхан амьдрахыг л хүснэ. Юм болгоныг үйлийн үртэй холбон тайлбарлаж болохгүй ээ. Бидэнд санаандгүйгээр бусдыг гомдоосон, санаандгүйгээр буруу зүйлд хутгалдаад яваад орох тохиолдол байдаг штээ. Жишээ нь танд муу зүйл тохиолдоод л байвал үйлийн үрээ эдэлж байна гэж ойлгож болохгүй. Манайхан ямар нэг зовлон нөмрөөд ирэхээрээ “Хэзээ насандаа хийсэн үйлийн үр юм бол доо” гэ халагладаг. Ингэж халагласнаараа өөрийг нь тойроод явах гэж байсан муу бүхнийг өөртөө нэмж дуудах нь ч бий. Хамаг зүйлийн учир нь тухай хүн санаатайгаар муу үйл хийж байна уу, санамсаргүй амьдралд хөл алдаж байна уу? гэдэгт л байгаа юм. Өдөр тутамд азгүйтэж, өөрөө хичээхгүй байгаа байдлаа үйлийн үртэй холбож байвал үнэхээр байж боломгүй зүйл гэдгийг дахин дахин хэлмээр байна.

- Гэр бүлийн хамгийн чухал асуудлын нэг болох салалтын тухай бид ярилцлаа. Эцэст нь та уншигчиддаа өөрийн зүгээс хэлэх үгээ дайгаач?

Нэгэнт амьдрал босгосон бол хариуцлагаа хүлээх ухамсартай бай, ганц үгэнд гомдоод ганхдаг тийм хэврэгхэн гал голомт гэж байдаггүй юм аа. Нэгээс нь салаад нөгөөхийг нь дороо олзлоод явдаг тийм амархан амьдрал ч гэж байдаггүй юм. Ярьж, янаглах амархан ч хоромхон зуурын жаргалаас болж хойчийн үр удамдаа ч халтай сонголтыг битгий хийгээч ээ гэж л захимаар байна даа. Салалт гэдэг хүсэх зүйл биш. Сархдын хөлчүүрхэл, санааны мунхагаар шийддэг ч зүйл биш. Халуун хөнжилд жаргах уу, хүйтэн хөнжилд даарч хэвтэх үү гэдгээ та өөрөө л сонгодог юм. Үнэхээр өөрөө шийдэж хүчрэхээ болиод намайг зорьж ирээд, заслын минь увдисаар замаа тэгшитгэсэн хүмүүс олон бий.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг зорин очих хүмүүст хэрхэн холбогдох талаар мэдээллээ үлдээх боломжтой юу?

Баярлалаа. “Хөзрийн хатан” гэсэн нэртэй миний facebook пэйж хуудас байгаа. Гадаадаас болон өөрийн биеэр ирж чадахгүй хүмүүс маань онлайнаар буюу шууд чат бичиж холбогддог юм. Мөн цаг авах 8090-1178 гэсэн тусгай дугаар бий.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)
  • Мундаг шүү үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлтэй яг л өөр шиг минь ойлгож дэмжиж байсан. Олон түмний зовлонг нэмэглэж байгаа таньд маш их гялаалаа. Таны ч бас амьдралд аз жаргал хүсье. Улам их сайн сайхан аз жаргалыг хүсье.

  • Хадам талаас ирэх дарамт шахалт үнэндээ энэ нийгэмд байсаар л, хүргэн бэрээ хүн гэдэг утгаар бус харьцаж байж яаж өөрсдийнхөнөө хүндэлүүлэж хайрлуулах гэсэн хүмүүс байдаг юм бол бүүр ойлгох ухаан үнэндээ дутах юм. Хүргэн бэрийн хэлсэн үг хийсэн үйлдэл болгон буруу муу муухай байж болохгүй мэт. Ёстой л хадам ээжээс холхон бай умаа хум умаа хум гэгч л үнэн

  • Zovlon ihdvel lam uzmerch l tsadaj bayjina zovlog ihdvel zolbin gulugnuud zooldog gej uvugdiin ug bdag shuu hamaagui negniigee huurugduj ynz buriiin ner uguud yy hiine ve hun uuriihuu zun sovingoor uvugdiin surgaalaa barimtlaad yvhad ymarch asuudalgui tuulaal gardiin hun uuriin yvah zam muruu uuruul songoj yvdag shuu dee ternees tegne ingeh ym bba zasaad zugeer bolchiloo gej yrih herggui bhoo hun uuriihuu bodoloo tsegtseleel uurteiguu yriltsaal bhad alzahgui shuu

  • Үзүүлэх гэсэн юм хаана вэ

  • sain bna uu taniar vzvvleh gesen ym yaj vzvbleh we

  • сайн байна уу таньтай яааж холбогдхуу чатаар холбогдож болох уу

  • Би цаг авч болохуу?хүүгээ л үзүүлэх гэсэн юмаа.

  • Сайхан зүил уншлаа.даанч өртөг өндөр байх даа.танд амжилт аз жаргал хүсье.баярлалаа

  • ямар сайн ярилцлага вэ засал яаж хийлгэх үү үзмэрчээ

  • Bayrllaa. Tanaar zasal hiilgenee!

  • Сайхан ярилцлага бнаа баярлалаа

Онцлох мэдээ