...
...

9911-тэй дугаар нэг өрөө байрнаас ч үнэтэй болжээ

Гар утасны дугаар орон сууцнаас ч үнэтэй болжээ. Барьсан дугаартаа ач холбогдол өгдөг иргэдийн дунд энэ төрлийн бизнес цэцэглэжээ. Одоогоор 9911-тэй дугаарын хамгийн доод үнэ 90 сая төгрөгөөс эхэлж байна.
 


Фэйсбүүкт байршуулсан “9911-тэй дугаар зарна” гэх зарын дор “Сансарт байрлах нэг өрөө байраар солих уу” хэмээн бичжээ. Тэгвэл Сансарт нэг өрөө байр 50-100 сая төгрөгийн ханштай байна.
 


Тооцоо хийж үзье. Зах зээлийн ханшаар 60 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байрыг арилжааны банкны зургаан хувийн зээлээр, 20 жилийн хугацаатай авсан гэж бодъё. Тогтмол орлоготой арилжааны банкны шалгуурт нийцсэн хүн идэвхтэй амьдралынхаа 20 жилийг зээл төлж өнгөрүүлсний эцэст нэг өрөө байртай болж байхад найман орноос бүрдсэн гар утасны дугаар нэг өрөө байрнаас ч үнэтэй байна. 
 


Угтаа бол 9911-тэй дугаарын анхны үнэ 100 мянган төгрөг байв. Харин одоо 90 сая төгрөгөөс эхлээд хагас тэрбум хүрэх болжээ. 

Найман оронтой утасны дугаараар өөрийнхөө үнэ цэнийг тогтоож буй хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол дээр цэцэглэсэн энэхүү бизнес жил ирэх тусам цэцэглэн хөгжиж байгаа бололтой.

9911-тэй энгийн дугаар 90 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол азын “алтан” дугаар нь аль хэдийн 500 сая төгрөг буюу хагас тэрбумаар зарагдаж байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Дэлхий дээрх бүх улс, үндэстэн ястанд байдаг үзэгдэл. Монголын зах зээл, эдийн засаг жижиг болохоор харин ч бага үнэ хүрч байгаа. Машины дугаар цаана чинь 5,6 сая доллараар авч байна. Монголпд ч гэсэн машины дугаарыг 50,60 сая төгрөгөөо авч өгөлцөөд л байна. Мөнгөтэй хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ямар хамаа байна. Зүгээр л хөнжлийнхөө хирээр хөлөө жийгээд л амьдаоцгаая.

  • Магадгүй зарим хүмүүс ийм дугааргүйдээ атаач байдлаар бичиж байгаа ер нь бол аль улс оронд утасны дугаар машины дугаараар нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлдэг юм билээ

  • Manaihaas oor haana ch iim teneglel bhgui. Aziin zarim orond feng shui gej 8n toogoor togsogdog ybdal bui. Ternees manaihan shig ingej tenegtdeg uls delhiid bhgui.

  • тэнэгээ гайхуулах юм,ийм дугаар барьсан хүн мөнхөрдөг юм уу,яадаг юм,хоосон толгойтууд

Онцлох мэдээ