...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГсайн

2022.02.21 / ДАВАА / ГАРАГ БИЛГИЙН ТООЛЛЫН 20

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 07.48-18.23
Барилдлага: Үл зохилдох   
Шүтэн барилдлага: Сансар   
Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ