Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд өнгөрсөн онд ажилласан тайлан болон 2022 онд ажиллах стратеги төлөвлөгөөгөө хэлэлцүүлж байна.
Хуваарийн дагуу 2022.02.16-ны өдөр Баянгол эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн дарга Д.Шинэбаяр, Баянзүрх эрүүл мэндийн төвийн дарга М.Болд, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн дарга Ө.Туул, Шүд эрүү нүүрний төвийн дарга П.Зөнбилэгт, Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд, Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дарга У.Энэрэл, “Хан Туул” хүүхдийн клиник сувиллын дарга Н.Амгаланбаатар, “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн клиник сувиллын дарга Б.Одгэрэл нар тус тус байгууллагын тайлан, төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцүүллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250