Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж, нутгийн залуустай уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Энэ үеэр Говь-Алтай аймаг дахь Монголын залуучуудын холбооны ээлжит чуулган зохион байгуулагдаж, Залуучуудын холбооны шинэ бүрэлдэхүүнийг сонгож баталсан юм.
Чуулганд Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул Н.Амартүвшин, Хүндэт зочноор Говь-Алтай аймгийн уугуул, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн, ахмад багш Б.Тэгшбүрэн, н.Готов, н.Пүрэв, Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны тэргүүн, “Naru” фото студийн үүсгэн байгуулагч, захирал Д.Нармандах, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, Олон улсын сэтгүүлч, зохиолч Т.Сайхнаа болон Говь-Алтай аймгийн 130 гаруй залуус оролцлоо.
Чуулганыг нээж Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин үг хэлэхдээ “Тэртээ 1921 оны дунд үед Нийслэл хүрээнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй арав гаруй залуучууд цугларч “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл”-ийг байгуулснаар Монголд Залуучуудын холбоо байгуулагдах шанг татаж байлаа.
Тэр үеэс хойш олон мянган залуусын хүч, оролцоо, манлайллаар 100 жилийн шаштир, түүхийн хуудас бичигдсэн юм.
Энэ цаг мөч бүрт хамт байсан үе үеийн залуусаар бид бахархаж, ахмадуудынхаа алтан сургаал, үгийг алхам тутамдаа санаж явах учиртай юм. МЗХ-ны түүхийн дараагийн шинэ зуун эхэлж байна. Залуус бид амжилтаа илүү бататгаж, алдаагаа залруулж ажиллана. Гагцхүү нэгдмэл нэг байж Монгол залуусынхаа үнэ цэнэ, ур чадвар, боловсролыг Дэлхийд гаргаж чадна...“ хэмээн онцоллоо.
Мөн Говь-Алтай аймгийн уугуул, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн, ахмад багш Б.Тэгшбүрэн “Залуучуудын холбоо бол эх орны бэлтгэл хүч, туслагч байх ёстой. Эх оронд хаана хөдөлмөр, оюуны хэрэгцээ, хаана бүтээн байгуулалт, соёл урлагийн хэрэгцээ, шаардлага байна тэнд залуучууд явж байх ёстой. Монголын залуучууд уулыг эргүүлэх, усыг оргилуулах хүчтэй байсан, байсаар ч байх болно.
Өнөөгийн залуучуудад хандаж хэлэхэд өөрийгөө хайрла, оюун ухаанаа хөгжүүл, өөрийгөө битгий басаарай. Монголын залуучууд дэлхийн хүн болсон шүү. Өөрийгөө дайчла, өөртөө итгэ...” гэлээ.
Чуулганд Ая зохиогч, дуучин, МУСТА Л.Сүхбаатар, “Алтай" чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Баасандаш нар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн бол Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр волейболын спортын мастер, аймгийн тамгын хэлтсийн нягтлан бодогч н.Бат-Ирээдүй, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр “Халзан ишиг бэйкер”-ийн ахлах бэйкер Б.Сугармаа нар шагнагдлаа.
Чуулганаар Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбооны тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүд, хяналтын хорооны гишүүдийг сонгож баталсан юм.
Говь-Алтай аймаг дахь Залуучуудын холбоо
Тэргүүнээр Ё.Хатанбаатар /“Буудайн хөх уулс” ХХК-ийн захирал/
Дэд тэргүүнээр Б.Баян-Эрдэнэ /Хувиараа бизнес эрхлэгч/
Нарийн бичгийн даргаар Б.Шаравнямбуу /Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн улсын байцаагч/
Нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа /Есөнбулаг сумын ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн/
Тэргүүлэгч гишүүнээр
1. Б.Ганширэм “Аз жаргал” хэвлэлийн газрын захирал
2. А.Сарантуяа Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга
3. М.Мягмарбаяр “Алтай” усан спорт чийрэгжүүлэлтийн газрын захирал
4. Г.Заяа Алтайн мэдээ агентлагийн захирал
5. Б.Оюунцэцэг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн инженер
6. Г.Энхдэлгэр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор
7. Г.Гончигсумлаа “Их буудал” ХХК-ийн менежер
8. Г.Одмаа “Халзан ишиг” бэйкерийн менежер
9. А.Баярсайхан “Тайшир-Гуулин” УЦС-ын инженер
10. Д.Сумъяабазар АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутан
11. Б.Эрдэнэсүрэн “Уран шувуу” урлангийн захирал
12. Т.Мөнх-Амар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын залуучуудын оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
13. М.Даваабаяр Насан туршийн боловсролын төвийн шинжлэх ухааны багш
14. Г.Сүрэнхүү Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
15. Г.Жамбал ГБХЗХГ-ын “Залуус” фитнес клубын багш, дасгалжуулагч
Хяналтын хорооны гишүүнээр
1. Т.Рэнцэнпүрэв “ХААН” банкны Говь-Алтай салбарын бизнес хөгжил хариуцсан менежер
2. Б.Эрдэнэ-Очир “Хантайшир” утга зохиолын нэгдлийн дэд тэргүүн, яруу найрагч
3. Т.Баярзул Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн нар сонгогдож ажиллахаар боллоо.