...
...

Жулия Фокс Канье Уэстийн дарамтаас болж 15кг туржээ

Жүжигчин Жулия Фокс реппэр Канье Уэсттэй 6 долоо хоногийн турш болзсоны эцэст Валентины өмнөхөн хоёр тийш болсон.

Энэ хугацаанд жүжигчин бүсгүй Ким Кардашъяантай төстэй хувцаслаж эхэлсэн бөгөөд бүхий л зүйлд нь Канье Уэст хяналт тавьдаг байсан бололтой. 

Канье Жулияа Фоксийн өмсөх хувцсыг сонгож өгдөг байсан бөгөөд түүнийг ихээр стрессдүүлдэг байсан аж. Үүнээс үүдэн сар гаруйн хугацаанд 15 кг жин хаясан тэрээр Каньегийн бэлэглэсэн төрсөн өдрийн бэлэг дарамт үзүүлж эхэлсэн тухай дурдсан байна. 

Түүний төрсөн өдрөөр Канье Уэст найзуудад нь болон Жулия Фоксд "Birkin" брэндийн цүнх бэлэглэсэн.  Түүнд тусгайлан 45.000 ам.долларын үнэ бүхий тэмээн хяруулын арьсан "Birkin" бэлэглэсэн бөгөөд түүнийг нь хайрцгаас нь нэг ч удаа гаргаагүй хэмээн мэдээлжээ.

Мөн түүнд зочид буудлын өрөө дүүрэн брэндийн хувцас бэлэглэж, хувцасны шүүгээг нь өөрийн хэв маягт тохируулан өөрчилж эхэлсэн нь Жулияагийн өөрөөрөө байх боломжийг хааж, дарамт учруулж эхэлсэн байна. 

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ