...
...

Украинд хандив өргөсөн Жижи Хадид шүүмжлэлд өртөв

Загвар өмсөгч Жижи Хадид Парисын загварын долоо хоногоос олсон орлогоо Украинд хандивлахаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

Ингэхдээ тэрээр ОХУ-Украиныг Израиль- Палестинтай харьцуулсан нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэжээ. 

Түүний аав Палестин гаралтай бөгөөд тэрээр "Би 2022 оны намрын шоунаас олсон орлогоо Украины дайнд зовж, шаналж байгаа хүмүүст хандивлахын зэрэгцээ Палестинд дээрх шалтгааны улмаас зовж шаналж буй хүмүүсийг  үргэлжлүүлэн дэмжихээ амлаж байна.

Бидний нүд, зүрх сэтгэл хүн төрөлхтний гаргаж буй шударга бус явдалд үргэлж нээлттэй байх хэрэгтэй. Бүгд улс төр, шашин шүтлэгээс ангид байж ах дүүс мэт байгаасай. Эцсийн эцэст удирдагчид биш энгийн иргэд л дайны төлөөсийг төлдөг. Украинаас савраа тат. Палестинаас савраа тат. Энх тайван, энх тайван, энх тайван" хэмээн бичжээ. 

Түүний ийнхүү бичсэн нь Израилийг дэмжигчдийн дургүйг хүргэсэн бөгөөд хуурамч хүмүүс бусдын зовлон дээр шоу хийх хэрэггүй хэмээн шүүмжилж эхэлжээ. 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ