...
...

Хуурамч бичиг баримт үйлдэн БАНКНААС зээл авчээ

Солонгос улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа "Хаан банк"-нд хугацаатай хадгаламж нээлгэж, мөнгөө хадгалуулсан ч тус банкны ажилчдын хариуцлагагүй байдлаас болж мөнгөө алдсан гэх иргэн Д.Ариунцэцэг өнөөдөр (2022.03.09) эсэргүүцлээ илэрхийллээ. 

Түүний хувьд гэр бүлийн хамт Солонгос улсад ажиллаж, амьдардаг байжээ. Энэ үедээ "Хаан банк"-нд 15 хувийн хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэж, мөнгөө хадгалуулсан байна. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд хэсэг бүлэг хүмүүс хуурамч нотариатын бичиг үйлдэж, Д.Ариунцэцэгийн хадгаламжийг барьцаалж зээл авчээ. Хаан банкны зүгээс иргэн Д.Ариунцэцэгтэй холбогдож баримт бичгийг нягтлахгүйгээр хуурамч бичиг баримт үйлдсэн иргэдэд зээлийг олгосон байна. Улмаар тухайн иргэд зээлээ төлөөгүйн улмаас иргэн Д.Ариунцэцэгийн хадгаламжаас 63 сая төгрөг татан авсан байна. Д.Ариунцэцэгийн хувьд цагдаад гомдол гаргаж, зургаан жилийн турш шүүхээр явсны эцэст Хаан банкнаас мөнгөө буцаан авсан ч хадгаламжийн хүүг нь олгохгүй байгаа аж. 

Энэ талаар тэрбээр "Утсанд маань ирсэн хүү бодох мэдэгдлийн ачаар мөнгийг маань татсан байгааг мэдсэн. Тэр даруй Солонгос дахь Хаан банкны мэргэжилтэнд хандсан. Гэтэл "Та хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Үүнийг Монголын төв салбар руу мэдэгдэж шалгуулаарай" гэсэн. Улмаар төв салбар руу холбогдоход Монголд хэсэг бүлэг иргэд хуурамч бичиг баримт үйлдэж, нотариатаар батлуулаад миний хадгаламжийг барьцаалж зээл авсан байсан. Ингээд зээлээ эргэн төлөөгүйн

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ