...
...

Эрчүүд эхнэрээ өөд болсны дараа нас барах магадлал нь ӨСӨЖ ЭХЭЛДЭГ

“Эн Ар Си Си” судалгаа, зөвлөгөөний төвөөс сар судалгааны семинар зохион байгуулж байна.  Энэ хүрээнд Нидерландын Тилбургийн их сургуулийн докторант Э.Лхагваагийн  АНУ-ын Эрүүл мэнд, тэтгэврийн судалгаа (Health and Retirement Study-HRS)-ны панел тоон өгөгдлийг ашиглан  хийсэн сонирхолтой судалгааны талаар хэлэлцүүлжээ. Тус судалгааны агуулгыг “Эн Ар Си Си”-гийн мэдээллээс эшлэн хүргэе.

 

Гэрлэсэн хосуудын өндөр наслах хүлээлт нь бодит байдлаас хэр зөрүүтэй байдаг вэ?

 

HRS тоон өгөгдөл нь АНУ-ын үндэсний хэмжээний түүвэр судалгаа бөгөөд 50-аас дээш насны иргэд болон тэдгээрийн эхнэр/нөхрийн нийгэм, эдийн засгийн шинж чанар, нас баралтын мэдээлэл, тодорхой нас хүртлээ амьдрах магадлалын өөрсдийн үнэлэмж зэрэг мэдээллийг цуглуулдаг.

Судлаач Э.Лхагваагийн баг энэхүү тоон өгөгдлийг ашиглаад гэрлэсэн хосуудын тодорхой нас хүртлээ амьдрах өөрсдийн хүлээлт нь бодит байдлаас хэр зөрүүтэй байгааг харьцуулсан шинжилгээ хийжээ.

Судалгаагаар хүмүүсийн өндөр наслах субьекьтив магадлал нь обьектив магадлалтайгаа өндөр, хүчтэй хамааралтай гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн тодорхой нас хүртлээ амьдрах магадлалын өөрсдийнх нь үнэлэмж бодит байдлаасаа хэт зөрдөггүй гэсэн үг юм. 75-аас доош насны бэлэвсрээгүй хүмүүс өндөр наслах магадлалаа бодит байдлаасаа доогуур үнэлдэг бол 75-аас дээш насны хүмүүс эсрэгээрээ хэтрүүлж үнэлдэг байна.

Гэр бүлийн хосуудын хувьд өндөр наслах обьектив болон субьектив магадлал нь хамтын амьдралаасаа хамааралтай байх хоёр хүчин зүйлсийг судалгаанд тооцож үзжээ. Эхнийх нь нийтлэг амьдралын хэв маягийн нөлөө-common-lifestyle effect, хоёрдох нь бэлэвсрэх нөлөө. Нийтлэг амьдралын  хэв маягийн нөлөө гэдэг нь хосууд аливаа зуршил, боловсролын түвшин, угсаа гарал гэх мэт өөрсдийн өндөр наслах обьектив, субьектив магадлалд нөлөөлдөг, ажиглагддаг болон ажиглагдахгүй ижил шинж чанараараа гэрлэх хандлагатай байдагтай холбоотой. Тухайлбал, 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ