...
...

Хоёр Заяа аав, ээждээ машин бэлэглэжээ

Урлагийн салбарын үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор багтдаг дуучин С.Заяа, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар аав, ээждээ гэнэтийн бэлэг барьжээ.

 

 "Бэлэг" нэвтрүүлгээрээ хэдэн зуун хүнийг баярлуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлс олноор хийдэг хоёр Заяа өмнө нь нэвтрүүлэгч Д.Одзаяагийн ээжид машин бэлэглэж байсан. Харин энэ удаад хаврын дунд сарын билэгт сайн өдрийг тохиолдуулан дуучин С.Заяагийн аавд автомашин бэлэглэжээ. 

 

Д.Одзаяа "Хайртай хадам аав ээждээ сюрприз барих гээд гадаа нь хүлээж байн аа, хоёр Заяа нь. Яаж баярлах болоо гэхээс бүр догдлоод байна аа хэхэ. Боломж нь л олдвол хайртай аав ээжийгээ их бага гэлтгүй баярлуулж байгаарай найзууд минь" хэмээсэн бол С.Заяа "Хүний дайтай хүн болгож, хэнээс ч дутахгүй өсгөж хүмүүжүүлсэн аав ээж хоёр минь билээ. Аавынхаа хөлгийг хоёр Заяа нь шинэчлэн сайхан улаан хөлөгтэй болгоод авлаа. Маш их баяртай байна. Аавын хүү баярлаад, аав минь баярлаад, бэр нь бахархаад сайхан өдөр байлаа. Өнөөдөр хаврын дунд сарын шинийн 8, Балжиннямтай сайхан өдөр давхцаад цаанаа л гайхалтай байлаа. Аав ээж 2 минь эрүүл саруул байж хамгийн сайн сайхан бүхнийг хүүхдүүдээс нь хүсье" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ