...
...

ӨРХИЙН ЭМНЭЛЭГ: Хүүхдүүдийн 32.1% нь ТОМУУГИЙН ОНОШТОЙ байна

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарал татаж буй асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж. Энэ нь нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 15-18 хувьтай тэнцэж байна. Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.

Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавирусийн дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Мененгит өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй гэдгийг хэллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ