"Mongol HD" телевизийн эзэн Ч.Номин Соёлын сайд болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна.
Энэ хугацаанд яамнаас хийсэн аливаа урлагийн контент, шагнал гардуулах ёслолууд түүний телевизээс зохион байгуулж буй арга хэмжээ мэт сэтгэгдэл төрүүлэх болсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, давуу эрх бий болгож байна гэх шүүмжлэл дагуулах боллоо.
Энэ тухай нэгэн хэрэглэгч "Сүүлийн үед "Соёлын яам"-ны арга хэмжээг хараад байхад хөтлөгчид нь "Монгол HD"-ийнх, "LIVE" дамжуулалтыг "Монгол HD", зохион байгуулалтыг "Монгол HD" хийж харагдах юм. Арай л шагналын эзэд нь "Монгол HD" биш байх шиг. Хувийн юмаараа төрийн ажлыг үнэгүй хийлгээд байгаа бол МУУ МЕНЕЖЕР, эргээд төрийн ажлыг хувийн юмаараа гүйцэтгүүлж мөнгө цохиод байгаа бол САЙН ЗАЛЬДАГЧ л гэсэн үг байх даа, Чинбатын НОМИН" хэмээн бичсэн нь олны дэмжлэгийг багагүй авч буй бололтой.
"Соёлын яам" телевиз болсон уу, эсвэл телевиз яам болсон уу. Ямартай ч хувь, хувьсгалын ажлаа ялгаж салгах нь зөв байх.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250