...
...

СУРВАЛЖИЛГА: Иргэд хаус хорооллыг илүүтэй сонгож байна

“Шангрила” төвийн Их танхимд өнөөдөр эхэлж буй “Хаус экспо-2022” арга хэмжээ Монголд анх удаагаа болж буйгаараа онцлог. Хаус төсөл хэрэгжүүлэгч 14 шилдэг компанитай хамтарч ажиллаж буй тус арга хэмжээнд нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” групп 2224 айлын “Хайрын хот” хаус хорооллын төслөө танилцуулж байна. 

Үйл ажиллагааг нээж “C21 SUMMET” брокер эзэмшигч У.Бурмаа үг хэллээ. Тэрбээр анх удаа гэх тодотголтой энэхүү арга хэмжээг зохион байгуулж “мөс хагалагчийн үүрэг гүйцэтгэж байна” хэмээн онцлоод, 60 гаруй жилийн өмнөөс тохилог орон сууцанд амьдарч ирсэн монголчуудын дараагийн сонголт өнөө үед хаус хороолол руу илүүтэй чиглэх болсон талаар ярьсан юм. Мөн тэрбээр “2021 оны 4-р улирлын тайлан мэдээллээс харахад Монгол Улсад 136 хаус хорооллын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй монголчуудын хамгийн зөв сонголт хаус хороолол болоод байна. Энэ тоо цаашид эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа” хэмээн онцолж байв.

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ, ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД ХАУС ХОРООЛЛЫН ХУВЬ НЭМЭР МАШ ИХ 

Түүнчлэн “Хаус экспо-2022”-г хамтран зохион байгуулагч Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт “Коведтой нүүр тулж өнгөрөөсөн сүүлийн хоёр жил бидэнд нэлээд зүйлийг ойлгууллаа. Тухайлбал, байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, өөрийн гэсэн орон зайтай хаусны шийдэл үнэхээр чухал юм гэдгийг ойлгуулж өглөө. Энэ арга хэмжээ үнэхээр цаг үеэ олсон ажил болж байна. Ковид гэлтгүй бас нэгэн тулгамдаж буй асуудал болох цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчийг барилгын салбарт ашиглахыг дэлхий нийтээрээ шаардаж байгаа. Тэр шаардлагад нийцэх олон хауснууд өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулагдаж байгаад талархалтай байна. Монгол Улсын хүн амын 40 орчим хувь нь хот суурин газарт төвлөрснөөс үүдээд замын түгжрэл, агаарын бохирдол, эрүүл мэндийн асуудлууд үүсч байна. Түүнийг дагаад эдийн засгийн өртөг нь дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой түвшинтэй ижил хэмжээнд очиж байна. Ингээд харахад тэрхүү төвлөрлийг сааруулж, олон асуудлыг шийдэхэд хаус хорооллуудын хувь нэмэр маш их” гэж ярилаа.

Дээр дурдсанчлан “Хаус экспо”-д нийтдээ 3870 айлын, 14 хаус төсөл оролцож байгаа бөгөөд тэдний дундаас “Хайрын хот” хаус хорооллын төсөл хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал, “Хайрын хот” төслийн хаус болон апартмент хороололд нийтдээ 2224 айл оршин суух юм.

Нийтдээ 55 га газрыг хамарсан, 30 га ногоон байгууламжтай “Хайрын хот” хаус хороолол нь Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс буюу Өлзийт хороолол руу эргэх хэсэгт, хурдны замын хажууд, ирээдүйд үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх байршил, цэвэр агаар, эрүүл хөрс, цогц төлөвлөлт, орчин үеийн минималист хэв маяг, модерн болон классик интерьер засал, загвар талбайн өргөн сонголт, эрчим хүчний онцгой хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн байна.

Энэхүү төлөвлөгөө нь өнөөдрийн экспо дээр яригдах “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хэрэгцээ шаардлага”, “Хот төлөвлөлт ба шинэ суурьшлын бүсүүд” зэрэг гол гол сэдвүүдтэй холбогдож байгаа юм.

Түүнчлэн “ХАЙРЫН ХОТ” төслийг дэлхий нийтийн сонголт болж буй нордик, степпе загвараар барьж байгуулахын сацуу, Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тааруулан архитектур дизайны онцгой шийдэлтэй байхаар төлөвлөсөн нь өнөөдрийн “Хаус экспо”-д тавигдах “Хаусны зах зээлийн чиг хандлага”, “Хотхоны ландшафт төлөвлөлт” зэрэг илтгэлтэй илүү ойр байгаа юм.

100 жилийн дараа ч үнээ үл алдах, үл хуучрах хаус хорооллууд нь тансаг хэрэглээ бус олон нийтийн сонголт болох зам руугаа аль хэдийн оржээ. Тиймээс өнөөгийн хаус хорооллууд бүх давхаргынханд зориулагдаж чадвал илүү амжилт олж, борлуулагдаж чадна хэмээн “Шангрила” төвийг зорин ирэх иргэд ярьж байв.

Үл хөдлөх хөрөнгийн салбар, хөрөнгө оруулагчдын “Хаус экспо-2022” арга хэмжээ амралтын өдрүүдэд буюу 3-р сарын 26, 27-ны өдрүүдэд “Шангрила” төвийн Их танхимд иргэдэд нээлттэйгээр үргэлжлэн хүрнэ. Энэ үеэр “Хайрын хот” төслийн мэргэшсэн реалторуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна онцгой уян хатан нөхцөл, хямдралтай үнээр хаусаа захиалах боломжтой.

Мөн “Хайрын хот” хаус хороолол сүндэрлэн босох төслийн талбайд Нээлттэй өдөрлөгүүд амралтын хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд эрхэм та бүхнийг гэр бүлийн хамт цэвэр агаарт амрангаа, амтат халуун хоол, цай, шорлогоор үйлчлүүлэн төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: Хайрын хот/ love city

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Хан-Уул дүүргийн 14-р хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос 9 км-т, “Өлзийт” хороолол руу эргэх замын дэргэд, Хөшигийн хөндий рүү явах хурдны зам дагуу

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, "Тэнгис" кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080

“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП

Эзний сэтгэлээр бүтээнэ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ