Нийгмийн хариуцлагаар манлайлагч "Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй "Хайрын хот" төслийн нээлттэй өдөрлөг ирэх бямба, ням гарагуудад буюу 4-р сарын 9, 10-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байгаа тул эрхэм та бүхнийг цэвэр агаарт амрангаа халуун хоол, цай кофегоор үйлчлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.
"Хайрын хот" хаус хорооллын төсөл нь нийт 55 га газар нутагт, 2224 айлд зориулсан хаус болон апартмент хороолол байх бөгөөд сургууль цэцэрлэг, нийгэм соёлын үйлчилгээ, нүүдэлчдийн ахуй соёлыг агуулсан музей зэргийг цогцоор нь төлөвлөсөн онцлогтойгоос гадна 30 га талбайд ногоон байгууламж барьж байгуулах юм. Түүнчлэн 2500 автомашины зогсоолыг төлөвлөж өгснөөс гадна айл бүр өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байх ажээ.
"Хайрын хот" хаус төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг энэ 2022 оны III, IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд эхний ээлжинд 350 айлын түлхүүрийг гардуулах юм.
Дашрамд өгүүлэхэд, "Хайрын хот" төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс тун удахгүй залуу гэр бүл, азай буурлууддаа зориулсан супер бэлгийг задлахаар бэлтгэж буйг дуулгая.