"Эрхэт Монгол" группийн Өмнөговь аймаг дахь бүтээн байгуулалтын эхлэл 600 айлын өндөр чанартай орон сууцны “DZ Residence” төслийн нээлт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Даланзадгад хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Нар хур тэгширсэн, шинийн 15-ны билэгт сайн өдрийг сонгон бүтээн байгуулалтаа эхлүүлсэн “DZ Residence” орон сууцны шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Э.Содномпэлжээ, Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Д.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, СТА, жүжигчин Т.Бархүү, дуучин С.Заяа, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, Эрхэт Монгол группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Т.Алтансүх, “DZ Residence” төслийн Ерөнхий гүйцэтгэгч "Эвэр Өд" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Одхүү, Эрхэт Монгол группийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Д.Ганзориг нарын хүндэт зочид оролцсон юм.
Төслийг нээж, "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр үг хэлсэн. Тэрбээр "Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй барилга бүтээн байгуулалтын төслүүдийг товч танилцуулаад цааш үргэлжлүүлэн “2011 онд барилгын салбарт хөл тавьсан "Эрхэт Монгол" групп Өмнөговь аймагт бүтээн байгуулалтаа эхлүүлж, 600 айлын, "DZ Residence" төслийн нээлтээ албан ёсоор хийж байна. "DZ Residence" төслийн нэгдүгээр ээлж болох 163 айлын 10 давхар орон сууц 2022 оны дөрөвдүгээр улирлаас 2023 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно. "DZ Residence" орон сууц зах зээлийн мэдрэмжид илүү тулгуурласан гэж ойлгож болно.
Бид үргэлжлүүлэн Өмнөговь аймагт 1500 айлын Залуус хорооллыг байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлыг аймаг орон нутгийн удирдлагууд дэмжинэ гэж итгэж байгаа. Залуус хорооллын хувьд харьцангуй хямд үнэтэй байхаар төлөвлөж байна. Мөн тун удахгүй "Эрхэт Монгол" групп Говь плаза оффисийн барилга, томоохон зочид буудал, рестораныг Өмнөговь аймагт бүтээн байгуулна” гэлээ.
Хүндэт зочдын хувьд "Эрхэт Монгол" групп бүтээн байгуулалтаа Өмнөговь аймагт эхлүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлсэн юм.
Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ “Арван жилийн өмнө 45 мянган хүн амтай байсан манай аймаг 70 мянга гаруй хүн амтай болоод байна. Уул уурхайгаа дагаад механик өсөлт их байна. Үүнийг дагаад зайлшгүй бүтээн байгуулалтын ажил хийх хэрэгцээ шаардлага гарч байгаа. Хуучин нисэх онгоцны буудал байсан энэ газрыг шинэ суурьшлын бүс болгох ерөнхий төлөвлөгөөг 2005 онд тухайн үеийн аймгийн удирдлагууд гаргаж байсан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Аймгийн зүгээс энэхүү шинэ суурьшлын бүсэд орон нутгийн хөрөнгө оруулалт болоод хувийн хөрөнгө оруулалтаар орон сууц барихыг нь бодлогоор дэмжиж, дэд бүтэц, зам, цахилгаан дулааны шугамыг татаж өгсөн. Ингэснээр шинэ суурьшлын бүс өдрөөс өдөрт өнгө засаж, шинэ бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Өнөөдөр Эрхэт Монгол группийн хэрэгжүүлж буй 600 айлын "DZ Residence” орон сууцны шав тавигдаж байгаад баяртай байна. Миний бие Өмнөговь аймагт дөрвөн жил Засаг даргын үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд иргэдээс орон сууцжуулах талаар хүсэлт, шаардлага их ирдэг байсан. Өмнөговь аймагт 1992 оноос хойш барилга, тэр дундаа орон сууцны барилга баригдаагүй 30 гаруй жил болсон. Харин өнгөрсөн дөрвөн жилээс аймгийн хэмжээнд орлогод нийцсэн орон сууц, дахин төлөвлөлт гэх мэт бодлого хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Мэдээж аймаг, улсын төсвөөр энэ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндрэлтэй.
Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамтраад орон сууцны хангамжийг бүрдүүлэх боломж байна. Ингэхийн тулд аймгаас дэд бүтцийг шийдэж, газрыг нь гаргаж өгөөд барилга барих боломжоор хангаж өгөх нь зөв. Манай Даланзадгадын нийт өрхийн 30 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Иргэдийн хүсэл орлогод нийцсэн тохилог орон сууцанд амьдрах. Тэр бүү хэл манай аймагт түрээслэх байр олддоггүй. Орон сууцны зориулалтаар баригдаж буй барилгууд нь бүтээн байгуулалт нь дуусахаасаа түрүүлээд захиалга нь хийгддэг. Тэгэхээр энэ эрэлт хэрэгцээг "Эрхэт Монгол" группийнхэн олж харсан байна гэж бодлоо” хэмээн ярьсан юм.
Түүний хэлсэнчлэн орон нутагт хамгийн чухал асуудлыг "Эрхэт Монгол"-чууд овжин анзаарчээ. Тэр дундаа шинэ суурьшлын бүсийн хамгийн супер байршилд буюу төв цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн яг дэргэд "DZ RESIDENCE” орон сууц сүндэрлэн босно.
Түүний дэргэд Даланзадгад сумын Засаг даргын тамгын газар, 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театр, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Ёл соёл амралтын цогцолбор, Даланзадгад хотын шинэ номын сан, Палеонтологийн музей зэрэг томоохон бүтээн байгуулалтууд буй. Ингэхээр "DZ Residence”-ийн байршил яахын аргагүй супер болж байгаа юм. Үүнийг дагаад үнэ цэн нь улам өсөн нэмэгдэнэ гэсэн үг.
ДАЛАНЗАДГАД ХОТЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН 600 АЙЛ "DZ RESIDENCE” ОРОН СУУЦАНД АМЬДАРНА
"DZ Residence” төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр Эвэр өд ХХК ажиллаж байгаа. Тиймээс Эвэр өд ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Одхүүгээс барилгын хийцлэлийн талаар тодруулахад “DZ Residence” орон сууц бүрэн цутгамал, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан интерьер дизайнтай, гадна тал БНСУ-ын сайн чанарын чулуун эмульс, гоёмсог шилэн фасадтай байх юм.
Гадна тохижилтын хувьд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины дулаан болоод ил зогсоолыг хүрэлцэхүйц хэмжээнд шийдэж өгсөн онцлогтой. Барилгын бүтээн байгуулалт эхэлж буй энэхүү шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөнд 2500 айл оршин суухаар тусгагдсан байдаг. Үүний 600 айл нь "DZ Residence” орон сууцанд амьдарна гэсэн үг. Мөн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн дулааны шугамын нэгдүгээр контурт "DZ Residence” орон сууц холбогдоно. Ингэснээр "DZ Residence”-ээс захиалга хийж буй захиалагчид дулаан, хэрэглээний халуун усны асуудалд санаа зовохгүй байж болно” гэж ярилаа.
Харин төслийн нээлтийн үйл ажиллагаанд уригдан ирсэн Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ: “Даланзадгад хот энэ жил 29.144 иргэнтэй болсон. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2000 иргэнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Мөн Даланзадгадад 9300 өрх тоологдсон үүнийг өмнөх онтой харьцуулахад 700 орчим өрх нэмэгдсэн байна. Даланзадгадын тулгамдаж буй асуудал агаар, хөрсний бохирдол байдаг. Үүнийг орон сууцжуулж сааруулахаас өөр арга байхгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа, ойлголоо.
Энэ хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулах, залуу гэр бүлийг дэмжих хамгийн зөв арга гэж үзэж байгаа. Үүнийг дэмжиж өнөөдөр бүтээн байгуулалтаа эхлүүлж буй Эрхэт Монгол группийнхэндээ Даланзадгад сумын Засаг дарга, ИТХ, нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. Тун удахгүй энэ шинэ суурьшлын бүсэд 1500 айлын Залуус хороолол сүндэрлэн босох болтугай гэж ерөөе” гэлээ.
"DZ Residence” орон сууцны шав тавих, төслийн нээлттэй өдөрлөгийн хүрээнд эхний хоёр цагийн дотор 10 гаруй захиалагч гэрээгээ хийж баталгаажуулсан тухай өдөрлөгт ажилласан реалторууд ярьж байв. Үүнээс харахад орон сууц Өмнөговийнхны хувьд хамгийн нэн тэргүүний эрэлт хэрэгцээ нь болсон гэдгийг нотлох шиг болсон.
Тэдний дунд уул уурхайг даган Өмнөговь аймагт суурьшиж буй залуу гэр бүлүүд олноор байсан юм. Төслийн талбайг зорин ирж, "DZ Residence” орон сууцны захиалагч болсон Өмнөговь аймгийн иргэн Ш.Төмөрхүү “Богино хугацаанд, чанартай барилга бүтээн босох нь гэх итгэл найдвар дээрээ тулгуурлан тус орон сууцнаас захиалгаа хийлээ. Орон сууцны хэрэгцээ шаардлага тулгамдаад буй өнөө үед тэрхүү орон зайг нөхөж бүтээн байгуулалтаа эхлүүлж байгаа Эрхэт Монгол группийн хамт олондоо баярлалаа. Хамгийн гол нь манай аймгийн хамгийн сайхан байршилд бүтээн байгуулалт босох гэж байна. Өндөр настай бидний хувьд үнэ, чанар л хамгийн онцгой анхаардаг асуудал. Үүнд группийн зүгээс онцгой хөнгөлөлт үзүүлсэнд талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Мөн "DZ Residence” төслийн талбайд зочилсон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга асан О.Бадарч: “Өмнөговь аймаг Монгол орны стратегийн томоохон ач холбогдолтой бүс нутаг болоод байна. Үүнийг дагаад Өмнөговь аймагт хүн амын төвлөрөл, залуучуудын амьжиргааны төвшинд тохирсон орон сууц зэрэг олон шийдэл хүлээсэн асуудлууд бий болсон. Цаг үе нь Өмнөговь аймагт амьдарч буй залууст ээлтэй орчин нөхцөл, орон байраар хангахыг шаардаж эхэлж байна. Тэдний нэг болж Өмнөговь аймгийн залуусын ая тухтай амьдралд хөрөнгө оруулахаар Эрхэт Монгол групп ирж байна гэж ойлгож байгаа. Говийн ард түмэнд, залууст, ахмад настнуудад алтан боломж олгож буй Эрхэт Монгол группдээ баярлалаа” гэв.
Энэ мэтээр нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон өмнөговьчуудын зүгээс Даланзадгад хотын Шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц, хэрэглээний халуун хүйтэн ус, дулаанаа бүрэн шийдсэн, өндөр чанартай хийцлэл, хамгийн орчин үеийн интерьер, экстерьер бүхий орон сууцыг бүтээн босгож, төлбөр, үнийн уян хатан нөхцөлөөр санал болгож буйд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд хэрэгжүүлж буй Эрхэт Монгол группийн "DZ Residence” төслийн орон сууцнуудын хувьд 25.8-74.2 ам.дөрвөлжин талбай бүхий 1-3 өрөө байрууд байх юм. Ам.дөрвөлжин талбайн үндсэн үнэ 3.19-3.29 сая төгрөг бөгөөд нээлтийн хямдрал зарлаж 2.59-2.99 сая төгрөг болгож хямдаруулсныг дуулгахад таатай байна.
АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХУУДАС: DZ Residence
ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, 6-р баг, Даланзадгад сумын ЗДТГ-ын зүүн талд, Шинэ суурьшлын бүсэд
БОРЛУУЛАЛТЫН УТАС: 90059080, 91989080, 88579080, 86199080
#ЗАХИАЛАГЧ: “ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП
#ЕРӨНХИЙ_ГҮЙЦЭТГЭГЧ: “ЭВЭР ӨД” ХХК
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН