...
...

Өнөөдөр “Аnuxai’s fitness show” нэвтрүүлгийн анхны дугаар үзэгчдэд хүрнэ

ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор зохион байгуулж буй “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн анхны дугаар өнөөдөр /2022.06.06/ үзэгчдэд хүрнэ.

Ажил мэргэжил, амьдралын хэв маяг, үзэл бодлоороо эрс ялгарах зургаан бүсгүй өөрийгөө өөрчилж, хувьсал хийхэд бэлэн боллоо. Тэд багш дасгалжуулагч Н.Анухайн заавар зөвлөгөөг дагаж, хатуу дэглэм, хүндхэн сорилтуудыг туулж чадах болов уу?

 

 

45 хоногийн хугацаанд үргэлжлэх халуухан өрсөлдөөнд хэн нь түрүүлж 10’000’000 төгрөгийн эзэн болох бол?

Гал ассан халуухан өрсөлдөөнийг харуулах “Аnuxai’s fitness show” нэвтрүүлгийг зургаадугаар сарын 06-ны өдрөөс даваа, пүрэв гараг бүрийн 20:30 цагаас ТВ-8 телевизээр хүлээн авч үзээрэй.


Оролцогч М.Аззаяа

Бие бялдар, сэтгэл зүйн тулаанд нэгдэж өөртөө хувьсал хийх оролцогч, жүжигчин М.Аззаяа. Багш дасгалжуулагч Анухайн хатуу дэглэм, ширүүхэн сорилыг тэр хэрхэн даван туулах бол?

 

Оролцогч Н.Өнөрцэцэг

 “Зариг.мн” сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Ард түмний мэдэх эрхийн төлөө “шүгэл үлээгч” сэтгүүлч бүсгүй багш дасгалжуулагч Анухайн шүглийн дуун дор хатуухан бэлтгэл эхлүүллээ. Түүнийг хооллолтын хатуу дэглэм, эрчтэй дасгал хөдөлгөөн, хүндхэн сорилтууд хүлээж байна.

 

Оролцогч Т.Лхагвадулам

Алдарт эхчүүдийн төлөөлөл,“Ганган хөвсгөр” группийн үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Лхагвадулам. Тэр завгүй амьдралын хэв маягаа өөрчилж, багш дасгалжуулагч Анухайн заавар зөвлөгөөг дагаж, хатуу дэглэм, хүндхэн сорилтуудыг туулж чадах болов уу?

 

Оролцогч М.Намуунцэцэг

Кино урлагийн салбарт хүч төрөн орж ирсэн залуу уран бүтээлч М.Намуунцэцэг. Бие бялдар, сэтгэл зүйн тулаанд нэгдсэн оролцогч маань өөртөө хувьсал хийж, мөрөөдлийн биеэ урлаж чадах болов уу?

 

Оролцогч С.Хишигжаргал

Уянгалаг хоолойтой дуучин бүсгүй С.Хишигжаргал “Anuhai’s fitness show”-нд  оролцож байна. Бие бялдар, сэтгэл зүйн тулаанд нэгдсэн тэрээр багш дасгалжуулагч Анухайн эрчимтэй хэмнэлд нэгдэн өөртөө хувьсал хийж чадах болов уу?

 

Оролцогч Н.Оля

“UB comedy club”-ийн комедиан Н.Оля амьдралдаа анх удаа өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргалаа. Тэрээр багш дасгалжуулагч Анухайн эрчимтэй хэмнэлд нэгдэн, бие бялдар, сэтгэл зүйн тулаанд өөртөө хувьсал хийж чадах болов уу?

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ