...
...

Монголын уулчид Арарат уулын ОРГИЛД ГАРЛАА

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй Монголын уулчид алдарт Арарат уулын оргилд гарлаа.

Турк, Армен улсын хилийн заагт оршдог Арарат оргилд Монголын уулчид анх удаа амжилттай гарч буй нь энэ юм.

Эл оргил нь их Арарат, бага Арарат гэсэн унтаж буй хоёр галт уулнаас тогтдог. Их Араратын нь далайн түвшнээс 5165 метр өндөрт оршдог Туркийн хамгийн өндөр оргил юм.

1829 оны есдүгээр сарын 27-нд Их Арарат оргилд Дерптскийн их сургуулийн профессор Иоганн Фридрих Паррот анх гарч байжээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ