“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” компанитай хамтран байгуулсан "Хонхор" паркийн барилгын материалын худалдаа талбайн борлуулалт албан ёсоор эхэллээ.
Улаанбаатар хот, төв, зүүн болон говийн аймгуудын барилгын материалын ГОЛ ТОГЛОГЧ болохыг хүссэн хүн бүхэнд энэхүү борлуулалт нээлттэй бөгөөд эрхэм та бүхэн "ХОНХОР" паркийн кластер үйлдвэрлэлийн дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэн, таатай орчинд нэгдэж, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийгээрэй.
"Хонхор" паркийн Showroom худалдааны талбай 24 м.кв-аас 28 м.кв, Агуулах худалдааны талбай 33 м.кв-аас 37 м.кв-ын сонголттой байх бөгөөд төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжийг бизнес эрхлэгчдэд санал болгож байгаа юм.
ТАЛБАЙ ЭЗЭМШИГЧ НЬ:
- Хонхор, Амгалангийн төмөр замын ачаа тээврийн терминалаас 6-7 км, Замын-Үүд – Улаанбаатарын ачаа тээврийн гол магистрал замын дэргэд
- Хурдны замын дэргэд
- Улаанбаатар хотын төв цэгээс 22 км
- Дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэн
- Ган төмөр карказ бүтээц бүхий олон жилийн настай
- Банк, нотариат, гэрээний мэргэжилтэн, гадаад худалдааны зуучлал, орчуулгын товчоо зэрэг үйлчилгээ нь нэг дор төвлөрсөн
- Агуулах, Худалдааны нэгдсэн платформ (сайт, телевиз, сонин, сэтгүүл, сошиал медиа)
- Маркетинг, менежментийн зөвлөх үйлчилгээ
- Нэгдсэн маркетингийн үнэ төлбөргүй сурталчилгаа
- Тээвэр логистикийн нэгдсэн систем
- .
- Ресторан, зоогийн газар
- Нэгдсэн харуул, хамгаалалт угтах үйлчилгээ зэрэг олон давуу талыг эдлэх юм.
"ХОНХОР" барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк худалдааны талбайн борлуулалтаас гадна дотор хаалга, пластик вакум цонх, ламинатан шал, тавилга (олон тоогоор үйлдвэрлэгдэх), плинтус зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүндээ БАРИЛГЫН ТӨСЛИЙН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ.
Дашрамд өгүүлэхэд, "Хонхор" парк нь барилгын материалын 14 үйлдвэрийг үе шаттайгаар ашиглалтад оруулж, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээврийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилготой бөгөөд валютын урсгалыг гадагшаа бус дотооддоо шингээж үлдээхийн сацуу, эдийн засгийн макро, микро аль аль түвшинд ач холбогдол үзүүлэх юм.
Тодруулбал, уг паркийн хүрээнд үйл ажиллагаа явуулах 14 үйлдвэр импортыг орлох бараа, материал үйлдвэрлэхээс гадна үйлдвэрлэлийнхээ нийт хүчин чадлын 30-40 хувийг экспортод чиглүүлэх зорилготой. Мөн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн худалдаалах барилгын материалын үйлдвэр, худалдаа, ложистикийн нэгдсэн системийг бүрдүүлнэ. Ингэснээр жилдээ Эдгээр үйлдвэрт 500-750 шууд ажлын байр, 400-500 дагалдах ажлын байр нийт 1,200 ажлын байр шинээр бий болох юм.
АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС: Хонхор Парк
БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 75073366
ТӨСЛИЙН БАЙРШИЛ: БЗД-ийн 11-р хороо, Хонхор тосгон, "Хонхор" барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк