...
...

“Эрхэт Монгол” групп үл хөдлөхийн салбарт нэр хүндтэй “REMAX” компаниудтай хамтран ажиллах боллоо

Барилгын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй “Эрхэт Монгол” групп үл хөдлөх хөрөнгө, борлуулалтын салбарт “Remax” компаниудтай хамтран ажиллана. Тодруулбал, Үл хөдлөх, борлуулалтын салбарын тэргүүлэгч агентууд болох “Remax-Sky” брокер оффисын захирал О.Очир-Эрдэнэ, “Century 21 Top realty” агентлагийн гүйцэтгэх захирал Б.Солонго нар “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Р.Наранбаяртай албан уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ үзэглэсэн байна.

ИНГЭСНЭЭР “ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП ӨӨРИЙН ХАРЬЯАЛЛЫН ҮЛ ХӨДЛӨХ, БОРЛУУЛАЛТЫН САЛБАРЫН “ЖАМУХ ПРОПЕРТИЗ” ХХК-ААС ГАДНА ДЭЭРХ ХОЁР АГЕНТТАЙ ХАМТРАН БАРИЛГЫН ТӨСЛҮҮДИЙНХЭЭ БОРЛУУЛАЛТЫГ ХИЙХЭЭР БОЛЖ БАЙГАА ЮМ.

“ЭРХЭТ МОНГОЛ” группийн хувьд СБД, 20-р хороо, үзэсгэлэнт Сэлбийн аманд, 589 айлын тансаг зэрэглэлийн “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хороолол, ХУД-ийн 14-р хороо, Өлзийт хороолол руу эргэх замын дэргэд, 2224 айлын “Хайрын хот” өндөр зэрэглэлийн хаус хороолол, БЗД-ийн 8-р хороо, Батлан хамгаалахын их сургуулийн зүүн талд 688 айлын, өндөр чанартай  “Сити Резиденс” орон сууц, хотын АА зэрэглэлд 18 давхар “Central square” өндөр зэрэглэлийн оффис, орон сууцны барилга, “Мегавүүд” ХХК-тай хамтран “Хонхор” Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк болон Өмнөговь аймагт 650 айлын “DZ Резиденс 1, 2” өндөр чанартай орон сууцны бүтээн байгуулалтыг тус тус амжилттай хэрэгжүүлж байна.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ