"Ододтой бүжиглэе" шоуны ялагчаар шалгарсан Ангууч буюу Б.Баттөр тун ч элдэвтэй нэгэн. Хүүхэд, залуучуудад хамгийн эерэгээр нөлөөлж чаддаг нөлөөлөгчдийн нэг болсон тэрээр "Аажуу явбал аяндаа хүрнэ" уриан дор хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Өмнө нь цагдаа нарын тухай сөрөг сэтгэгдэлтэй байсан тухайгаа дурдсан тэрээр бусад хүмүүсийг ч мөн энэхүү уриан дор хэрэгжүүлж буй ажилд идэвхтэй оролцон, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.
Он гарснаас хойш зам тээрийн ослын улмаас 295 хүүхэд гэмтэж, 17 хүүхэд амь насаа алджээ. Эдгээрийн 80% нь гурван сартайгаас 7 настай хүүхэд байна.
Зам тээврийн ослын улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн гэсэн тоон мэдээлэл бий.
Манай улсад 2022 он гарснаас хойш зам тээврийн 7408 осол бүртгэгдсэн бөгөөд осолд орсон иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох байгууллагууд үзүүлсэн байна.
Хайртай бүхнийхээ төлөө хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг жолооч та бүхэнд уриалж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250