"Эрхэт Монгол" групп, “Эвэр Өд” компанитай хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд хэрэгжүүлж буй 650 айлын "DZ Residence" төслийн Нээлттэй өдөрлөг өдөр бүр 19:00 цаг хүртэл үргэлжилж байгаа тул эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж, баяр наадмыг угтсан хямдралтай, бэлэгтэй захиалгаа баталгаажуулахыг урьж байна.
Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, захиалгаа баталгаажуулсан захиалагч нартаа нэг метр квадратын үнийг 2,390,000 төгрөг хүртэл хямдруулж, гал тогооны тавилгыг бэлэг болгон өгөх юм.
Бүрэн цутгамал, өндөр чанартай "DZ Residence" орон сууц баригдаж буй шинэ суурьшлын бүсэд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Хөгжимт жүжгийн театр, “Ёл” соёл, спортын цогцолбор, Палеонтлогийн музей, Номын сан байрлаж байгаагаараа онцлогтой.
1-4 өрөө бүхий талбайн өргөн сонголттой, хамгийн сүүлийн үеийн интерьер, экстерьер дизайнтай, өргөн цэлгэр цонхтой, чулуун эмульс болон гоёмсог шилэн фасадтай, орчин үеийн чанартай тоноглолтой гээд “DZ Residence" төслийн давуу тал олон.
Үүнээс гадна барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн томоохон асуудал болсон дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, “DZ Residence" төсөл төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдохоор болсон гэдгийг дуулгахад таатай байна.
Түүнчлэн оршин суугчдын тав тухыг хангах үүднээс томоохон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол зэрэг цогц бүтээн байгуулалтыг ерөнхий төлөвлөгөөндөө тусгаж өгчээ.
Төслийг танилцуулах нээлттэй өдөрлөг 6-р сарын 29-нөөс өдөр бүр төслийн талбайд зохион байгуулагдах юм.
АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: DZ Residence
БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 77779080, 98109080, 96679080, 88579080, 80639080, 80939080
ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ сууршьлын бүс
ОФФИС ХАЯГ: Даланзадгад хот, “Говийн хөгжлийн ордон”-ы 1-р давхарт, “Эрхэт Монгол” группийн Өмнөговь аймаг дахь салбар, 7777-2122
ХОТЫН СОЁЛ - ГОВИЙН ХӨГЖИЛ