...
...

Хайрын хуримаа "АМЬД ӨНГӨ"-өөр гоёсон хосууд

"Brainstorm Branding Agency"-ийн үүсгэн байгуулагч Б.Одбаяр, топ модель Э.Сэлэнгэ нарын хуримын дуулиан үргэлжилсээр. 

Хуримын ёслол болон хуримын зураг авалтуудаа маш өвөрмөц хэв маягаар шийдсэн тэд хуримын зураг авалтынхаа видео хувилбарыг цацжээ. 

Хуримын ёслолд зориулсан дурсгалын зураг авалт, видео бичлэг дээр топ модель Э.Сэлэнгэ болон Б.Одбаяр нар "Хайрын хурим" салоны "Амьд өнгө" шоуны шинэ коллекцод багтсан хувцсаар гоёсон нь олны нүдийг хужирлаж байна.

Дэгжин, чамин, тансаг загваруудаараа алдартай "Хайрын хурим"-ынхан хуримын, гоёлын, өдөр тутмын, нэхмэл, ажил хэрэгч 50 шинэ загварыг саяхан болсон "Амьд өнгө" шоугаараа танилцуулж, худалдаанд гаргаад удаагүй байгаа. 

Э.Сэлэнгийн өмссөн тод шар өнгийн цув харц булаах шидтэй гэлтэй. Хайр дурлалаа баталгаажуулсан хуримын өдрөө "Хайрын хурим"-ын "Амьд өнгө"-өөр гоёсон хосуудаас олон залуус эрч хүч авсан биз ээ. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ