~Чанартай уран бүтээлүүдээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж байдаг "Тоонот" рекордсын залуусыг энэ удаад уншигчдадаа танилцуулж байна~
2018 онд Дээгий, Desant, O.Z нарын үүсгэн байгуулсан “Тоонот” рекордсийн нэрийг “Digital” хамтлагийн Эрка өгч байжээ. Монгол туургатан, зон олон нэгэн дээвэр дор оршин буйг илтгэх утга санааг илэрхийлсэн энэхүү нэрийн дор нэгдэн нийлсэн залуус олон улсын төвшинд хүрсэн уран бүтээл гаргах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
2019 онд "Volume-1", 2020 онд "Volume-2", 2021 онд "Volume-3" цомгоо тус тус гаргаж, цомгийн нээлтийн тоглолтоор фенүүдтэйгээ уулзаж байсан.
Үүнээс гадна 2020.08.21-нд “Гараад ир найз минь”, 2020.10.23-нд “In This Game” тоглолт болон артист Desant, Thunder нарын хамтарсан болон соло тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан нь туршлагатай хамт олон гэдгийг нь илтгэнэ.
Гаргасан уран бүтээл бүрээрээ залуусыг байлдан дагуулдаг эдгээр 8 артист энэхүү лебелд харьяалагддаг
- Desant
- Фэйсбүүк хуудас: Desant
- Babar
- Фэйсбүүк хуудас: Babar
- Degi
- Фэйсбүүк хуудас: Degi
- Jason
- Фэйсбүүк хуудас: Jason
Цаашид бүх төрөл жанраар уран бүтээл туурвидаг артистуудаар хүрээгээ тэлэх хэтийн зорилготой байгаа "Тоонот"-ынхон өнгөрсөн хугацаанд артистуудынхаа бие даасан тоглолтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулсан туршлагатай хамт олон.
Атгасан гар шиг ажиллаж чаддаг нь тэдний гол зэвсэг. Мөн бүх артистууд өөрсдөө продюсер хийдэг нь тэдний бусдаас ялгарах онцлогуудын нэг. Тиймээс ч гаднынхны анхаарлыг татаж чадсан тэдэнд Өмнөд Солонгос болон баруун Европын орнуудаас хамтарч ажиллах санал ирж байжээ. Өөрсдийн зүгээс ч мөн хамтран ажиллах санал илгээж байгаа тэд дэлхийн зах зээлд гарахаар өөрсдийгөө чамбайлан бэлтгэж байгаа гэнэ.
Уг лебелд артистаар орох хамгийн том шалгуур бол “хөдөлмөрч” байдал. Өөрийгөө дайчилж чаддаг, хүсэл мөрөөдөлдөө эзэн болж, авьяасаа улам бүр өнгөлж чаддаг хэн бүхэнд тус лэбэлийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг гэнэ лээ.
“Тоонот”-ын залуус дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан "21х21" төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь орон даяар оршин суугаа сонсогчдын талархлыг хүлээгээд буй.
Орон нутагт оршин суудаг сонсогчид чанарын өндөр түвшинд зохион байгуулагддаг тоглолтыг тэр бүр үзээд байх боломжгүй байдаг. Харин “Тоонот”-ын залуус ойн баяраа тохиолдуулан Монгол орны өнцөг булан бүрд очиж, нийт 300.000 гаруй хүнд аз жаргал түгээсэн билээ.
Уг аялан тоглолтын дараа Улаанбаатар хотын сонсогчид болон хилийн чанадад суугаа залуус тэдний тоглолтыг үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж эхэлжээ.
Тиймээс үзэгчдийн хүсэлтээр ирэх есдүгээр сарын 9-ий өдөр Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт мөн л үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдах бөгөөд хилийн чанадад суугаа залуусаа ч мөн гомдоохгүй гэдгээ “Тоонот”-ын залуус ярьлаа.
2018-2022 оны хооронд хийсэн тоглолтууд
2019.06.21 "Тоонот" цомгийн нээлт
2019.09.06 Реппэр Desant "Young OG Underground" тоглолт
2019.12.27 “Jingle Beat” hip hop allstars show
2020.01.24 "Toonot Vol.2" Album Release Show
2020.10.23 Desant x ThunderZ - "In This Game" Official Concert
2021.11.19 "Toonot" 3rd Anniversary
Уран бүтээлчдийн дэлхийд гарах гарц болсон юүтүб хуудаснаа тэд 172 мянган subscribers-тай.
100 мянгаас дээш дагагчтай шилдэг юүтүб сувгуудад өгдөг silver play button-оо 2021 онд авсан "Тоонот"-ынхон дунд мөн монголын анхны 100 мянган дагагчтай соло артист Thunder бий.
"Тоонот" рекордсын фэйсбүүк хуудсыг нийт 165 мянга гаруй хүн дагадаг. Тэднийг сонсох дуртай залуус нэгдэн фен клуб байгуулсан байх бөгөөд уран бүтээлчдээ дэмжин ажилладаг тэд фэйсбүүк хуудаснаа богино хугацаанд 23 мянга орчим фенүүдийг нь нэгтгэж чаджээ.