Амаржаад удаагүй байгаа шинэхэн ээж, “Mongolia's Next Top Model” шоуны шилдэг оролцогчдын нэг, загвар өмсөгч, мисс М.Дашбалжид хэдхэн хоногийн өмнө Энэтхэг улсад болсон "Mrs Glam World 2022" тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн дэд байр эзэлсэн билээ. Тал нутгийн охин дэлхийн тайзан дээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан, ялагчийн титэм тэргүүндээ зүүхэд гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн Detox Fitness хамт байсныг мисс бүсгүй онцлов. Түүнийг онгоцноос буух үед уулзаж, баярын сэтгэгдэл, тэмцээний бэлтгэл, явцын талаар сонирхлоо.
-Юуны өмнө Олон улсад Монголын нэрийг дуурсгаж, гоо үзэсгэлэнгийн томоохон тэмцээнд амжилттай оролцсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Арав гаруй хоног яваад ирлээ. Монголчууд маань намайг маш их дэмжиж, урмын үг илгээж байсан. Тэр бүхнийг уншаад сэтгэл дүүрч, тэмцээндээ амжилттай оролцлоо.
-Ээж болсноосоо хойш анх удаагаа гадагшаа тэмцээнд явсан байх. Охиноо их санасан байх даа?
-Маш их санаж байна. Хурдхан л уулзахыг хүсэж байна. 10 хоносон ч цаг хугацаа маш удаан өнгөрлөө.
Ковидын халдвар дэгдэж байсан үед амаржаад, багагүй хугацаанд гэртээ суусан байна. Олон Улсын тэмцээнд оролгүй удсан болохоор урилга ирэхэд шууд л зөвшөөрчихсөн. Тодорхой хугацаанд жингээ хасах, жингээ барих гээд нэлээд бэлтгэл хангасан. Тэмцээндээ явах гээд гэрээс гарахад л охин маань бодогдоод, уйлах гээд их хэцүү байсан. “Ээж нь охиноо үлдээгээд явж байгаа юм чинь ямар ч байсан амжилтад хүрээд ирнэ” гээд их хичээсэн. Хичээл, зүтгэл хүнийг амжилтад хүргэдэг гэдгийг харлаа.
-Шагнал хүртсэн мөчийнхөө сэтгэгдлээс хуваалцаач?
-Титмийн эздээ зарлахаас өмнө бусад номинациудынхаа шагналыг гардуулсан. Энэ үед би “ШИЛДЭГ ТАЙЗНЫ АЛХАА” шагнал хүртсэн. Дараа нь топ зургаан бүсгүйгээс асуулт асууж, нэг минутын дотор асуултад хариулах даалгавар өгсөн. Маш богино хугацаатай байсан учраас өөрийнхөө хариултад тийм ч сэтгэл хангалуун биш байсан юм. Нэг тийм сандралтай байсан. Шилдэг гоо бүсгүйчүүдийг зарлахдаа гуравдугаар байраас эхэлж, Энэтхэгийн гоо бүсгүйг дуудсан. Дараа нь дэд байрыг алгасаад, тэргүүн байрыг зарласан. Замби улсын гоо бүсгүйг дуудахад өөрийгөө шагналт байранд ороогүй юм байна гэж бодоод зогсож байсан юм. Тэрүүхэн хооронд нэлээд сандарсан байсан. Гэнэт “Чамайг дуудаад байна, гарахгүй юм уу” гээд араас хүн хэлэхэд сая өөрийгөө дэд байр эзэлснээ мэдэж, жаргал дүүрэн титмээ хүртсэн дээ. Итгэхийн аргагүй сайхан мөч.
-Тантай уулзаад шууд бодогдсон зүйлээ асуучихъя, уучлаарай. Та амаржсаны дараа яаж ийм гоё галбираа хадгалж байна вэ?
-Гэдсэндээ хүн тээж, төрүүлнэ гэдэг маш том зүйл. Энэ хугацаанд мэдээж хүний бие өөрчлөгдөнө. Жин нэмнэ, арьс язарна. Энэ бүхнийг давж, буцаад хэвийн жиндээ ороход сэтгэл санааны бэлтгэл хэрэгтэй. Миний хувьд ямартай ч хөөрхөн үртэй болсон учраас өөрийгөө жаргалтай байлгаж, хэтэрхий зовоохыг хүсээгүй. Алхам алхмаар урагшилсан.
Тэмцээний урилга ирэхэд нь хүлээж аваад, энэ долдугаар сараас эхлэн өөртэйгөө илүү тулж ажилласан. Тэмцээнд явах хүртлээ 5 кг жин хасах шаардлагатай байсан учраас эрүүл аргаар, богино хугацаанд жин хасахын тулд “Detox Mongolia”-гийн Detox Fitness бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Монголд байхдаа 3 кг, Энэтхэгт очоод 2 кг хассан. Хүссэн жиндээ хүрсэн учраас тэмцээний үеэр өөртөө маш их итгэлтэй байсан. Бусад улсын гоо бүсгүйчүүд намайг бүр “Хүүхэдтэй мисс” ангилалд орно гэхэд гайхаж байсан. Олон хоногийн турш өндөр ачаалалтай, өдрийн 5 цагийн л нойртой байхад ядрахгүй бас ийм чийглэг халуун газар хавагнахгүй байлгахад миний хайртай бүтээгдэхүүн их тус болсон.
-Маш олон төрлийн жин хасах бүтээгдэхүүн зах зээлд байдаг. Таны хэрэглэдэг бүтээгдэхүүний давуу тал юу вэ гэж бүсгүйчүүд маань сонирхох байх?
-Энэ олон бүтээгдэхүүн дундаас байгалийн гаралтай, эрүүл бүтээгдэхүүнийг олж хэрэглэх нь чухал. Нялх биетэй, хүүхдээ сүүгээрээ хооллож байгаа ээжүүд баталгаагүй, химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.
Хөхний сүү татарсны дараа, хүүхдээ нэмэлт тэжээлэнд оруулсан хойноо сайн судалж, ургамлын гаралтайг нь олж, хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Би хувьдаа нэлээд судалсны эцэст “DETOX FITNESS”-ээ хэрэглэдэг болсон. Биед сөрөг нөлөөгүй, ургамлын гаралтай болохоор таалагдаж байгаа. Жин маань ч сайн хасагдаж байна. Жин хасахаас гадна биеийг бүхэлд нь цэвэрлэж, хоргүйжүүлэн, арьсанд, эмэгтэйчүүдийн гоо сайхан талдаа ч маш сайн үр нөлөө үзүүлдэг.
-Таны ойрын төлөвлөгөөнөөс сонирхоё. Мөн загварын ертөнцдөө эргэн ирж байгаад дахин баяр хүргэе.
-Хүн амьдралдаа шат ахих тусам урам орж, дараагийн ажил, карьертаа тэмүүлдэг. Би энэ тэмцээнээс маш их урам авсан учир дараагийн төлөвлөсөн зүйлсээ тэсэн ядан хүлээж байна. Ирэх аравдугаар сард маш том ажил төлөвлөсөн байгаа. Ганцаараа биш багаараа хийх учраас одоохондоо нууцлаад үлдээе.
-Баярлалаа. Амжилт хүсье
ВИДЕО ҮЗЭХ