...
...

"Цемент Шохой" ТӨХК төлөвлөсөн хугацаанаас хоёр хоногийн өмнө цементийн үйлдвэрлэлээ эхэллээ

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн Чулуунцрын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго солих болон техник, технологийн 320 багц засварын ажил дууссанаар өнөөдрөөс буюу 2022 оны есдүгээр сарын 29-нөөс цементийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд нийлүүлэх 32.5 маркийн цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд шуурхай тээвэрлэж нийлүүлснээр тус замын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжлэх боломж бүрдэж байна.

Энэ талаар “Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Чулуунцрын үйлдвэр хэвийн, жигд ажиллаж байна. Манай лабораторийн хяналтаар чанар сайн байгаа. Хоногт 2500 орчим тонн цемент үйлдвэрлэнэ" гэлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ