...
...

“Татар” хамтлагийн залуус Ганнамд төвхнөжээ

Энэ зун Төв цэнгэлдэхэд 30 мянган үзэгч цуглуулж, эргэн ирэлт хийсэн “Татар” хамтлагийнхныг шоуны дараа усанд хаясан чулуу шиг алга болчих вий гэж бодож үлдсэн хүмүүс цөөнгүй. Фэнүүдийнхээ иймэрхүү хардлагын бай болсон  “Татар”-ынхан үе үе Өмнөд Солонгос руу нисэж байсны учир тайлагдаж, элитүүдийнх нь амьдардаг Ганнам дүүрэгт шоу тоглолтоо тавихаар болжээ.

Солонгосын улс төр, урлаг соёл, хөрөнгөтнүүдийнх амьдардаг дүүрэг болох өндөр өртөгтэй Ганнамын топ клубүүдийн нэг RACE-д тоглолтоо төлөвлөж, багагүй хөрөнгө зараад зогсохгүй бэлтгэлээ хангахаар Сөүлд хэсэг амьдарсан сурагтай.

 

 

Ирэх жил тус хамтлагийн 20 жилийн ой болно. Тийм ч болоод 20 жилдээ зориулсан "TATAR - THE BEST" тоглолтоор дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудтайгаа уулзахаар замд гарч, энэ удаа Солонгосын Сөүл, Бусанд хотод хоёр өдөр зад шоудах нь ээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ