...
...

Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Монгол Улсын төрийн дээд шагнал хүртжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек гадаадын иргэн хүртэж болох хамгийн дээд шагнал болох “Алтан гадас” одон хүртжээ. Одонг гардуулах ёслолын үйл ажиллагааны үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр монгол орны байгаль, Чех, Монголын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагуудтай хамтран баруун Монголд тахийг нийт есөн удаа тээвэрлэн авчирч, улмаар байгальд дасган нутагшуулах тал дээр удаан хугацаагаар анхаарч ажилладаг бөгөөд шинээр тахийг Дорнод Монголд нутагшуулах төслийг бэлдэн ажиллаж байна.   

 

 

Олон арван жил тахийг авран үлдээх, уугуул байгальд нь эргэн нутагшуулахад хувь нэмэр оруулахаар хүчин чармайлт гарган ажилласан Прагийн Амьтны хүрээлэнгийн өмнөх үеийн болон одоогийн ажилтнуудын хувьд өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь ховор аз завшаан тохиолдлоо гэж Мирослав Бобек мэдээллээ. Энэ одонг Говийн Их ДЦГ-ын “Б” хэсэгт Чех Улсын Армийн CASA маркийн цэргийн онгоцоор тээвэрлэн авчирсан хорин есөн гүү ная гаруй унага төрүүлснээр барахгүй дараа дараачийн үеийн арван хоёр унага төрүүлсэн цагт хүртэж байгаа нь онцгой тохиолдол юм. Баруун Монголд бид амжилттай ажиллаж зорилгодоо хүрсэн бөгөөд одоо Дорнод Монголыг зорих санаатай байна.    

Дашрамд ийм төслүүдийг Амьтны хүрээлэнгийн тасалбар тус бүрээс 5 кроныг биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд зарцуулж байгаа тул Нийслэл Прага хотын захиргаа, иргэдийн дэмжлэг, оролцоогүйгээр хэрэгжүүлнэ гэдэг төсөөлөх боломжгүй гэж Мирослав Бобек дурдсан.  

 

 

“Алтан гадас” одон тахь эргэн нутагшуулах чехийн төсөл Монгол Улсаас маш өндөр үнэлэлт авсныг харуулж байна. Дэлхий дахинд биологийн олон янз байдлын хомсдол ажиглагдаж буй өнөө үед энэ төсөл чухал ач холбогдолтой байна хэмээн БНЧУ-аас Улаанбаатарт суугаа элчин сайд Ян Вытопил дурджээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ