...
...

Уртын дууч Г.Эрдэнэчимэг тайзнаа эргэн ирлээ

Уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг "Огторгуйн охин" нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол бөхийн өргөөний тайзнаа зохион байгуулагдах уг тоглолт түүнийг тайзнаа эргэн ирж буйг албан ёсоор тунхаглаж буй гэлтэй. 

Нэг хэсэг урлагаас хөндийрч, хувийн амьдралдаа түлхүү анхаарах болсон тэрээр өнгөрсөн жил "Нэг голын ус" хэмээх цомгоо гаргасан. Энэхүү цомог нь түүний 14 жилийн дараа гаргаж буй цомог юм. 

"Шуранхай" хамтлагийн гишүүн байхдаа идэвхтэй уран бүтээл туурвиж байсан тэрээр гэр бүл зохиосноосоо хойш урлагаас хөндийрсөн гэхэд хилсдэхгүй. 

Түүний уран бүтээлүүдээс чин сэтгэл, ухаарал нэвт шувт мэдрэгддэг. Мөн ардын дууг орчин үеийн хэв маягаар дуулж буй нь олны талархлыг ихээр хүлээгээд буй. Сэтгэлээ шингээн бүтээсэн бүтээлүүдээрээ огторгуйд дүүлэн нисэхээр зэхээд байгаа тэрээр ийнхүү тайзнаа эргэн ирж, өөрийн өнгө төрхөөр дахин гялалзах гэж байна. 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ