...
...

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЗАГВАРЫН ШОУНД ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧИД НЭГДЭХ БОЛОМЖТОЙ


FLORAISON HIGH FASHION SHOW 2023
 
Хувцас загвар бол энэ дэлхийн хамгийн ойлгомжтой хэлээр илэрхийлэгдэх, гоо зүйн өндөр мэдрэмжийг тусган амилуулах нэгэн цогц ухагдахуун юм. Бидний өдөр тутамдаа өмсөх хувцаснаас эхлээд загварын тайзнаа амилж, харах нүдийг баясгаж хүмүүний сэтгэлийг гижигдэх хувцас загварыг бий болгогч өдгөө хоёр дах жилдээ зохион байгуулагдах гэж буй FLORAISON HIGH FASHION SHOW 2023 - г бид онцолж байна. 
Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан шинэ жилийн чамин тансаг, бусдаас ялгарах, ердөө цор ганц урлагдах тансаг даашинзны өнгийг тодорхойлох зорилготой шоунаас та бүхэн үдшийн гоёлоо сонгон худалдан авах боломж бүрдэх гэнэ. 
Тус шоу нь PRINCESS MONGOLIAN BRAND буюу ганган хээнцэр, тансаг, эмэгтэйлэг, чамин, элит загварын брэндийг үндэслэгч дизайнер НОМИН-гийн санаачилгаар 2021 онд анхлан зохион байгуулагдсан даруйдаа цар тахлын үед үндэсний брэндүүдээ нэгтгэж чадсан Монголын хамгийн том загварын шоугаар нэрлэгдсэн юм. 
Энэ жилийн шоу нь илүү өргөн цар хүрээтэй дээд зэрэглэлийнх гэдгээрээ онцлог бөгөөд VIP улаан хивсний ёслол, угталтын хүндтэй арга хэмжээ, дэлхийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг топ моделиудаас бүрдсэн баг оролцох юм. Эдгээр загварын баг нь үндсэн шоуны нүүр царай болохоос гадна FLORAISON HIGH FASHION SHOW 2023-д нэгдэн хамтран ажиллаж буй үндэсний загварын брэндүүдийн хувцас загварыг тайзнаа амилуулан, таниулан сурталчлах сайхан мэдээтэй. 
Загварын шоу болгон сүлд дуутай байгаад байдаггүй. Тэгвэл яруу найрагч Э.Сэвжидмаагийн үг, Jarar Records Эрдосийн аяар бүтсэн сүлд дууг The Voice шоуны шилдэг оролцогчид амилуулан энэ үдэш үзэгчдийн сонорт хүргэх аж.
Тэр болгон загварын шоунд оролцож өөрсдийн үйлдвэрлэн гаргаж байгаа брэндээ олны хүртээл болгоод байх боломж олддоггүй манай үндэсний брэндүүдэд уг шоу гарцаагүй таатай аз завшаан олгож буйг онцлох нь зүйтэй буй за. Түүнчлэн шоу бүхэлдээ контент хэлбэрээр цацагдаж 3 сарын турш IP TB-д байршиж цар хүрээгээ улам тодотгох нь. Шоуны ард нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн түвшний чадварлаг хамт олон байгаа бөгөөд шоунд нэгдэхийг хүссэн брэнд бүрд нээлттэй юм байна шүү.

Хамтран зохион байгуулагчдын хувьд:

  • EVENT MASTERS MONGOLIA
  • MISS MONGOLIA  ASSOCIATION
  • МОНГОЛЫН МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭЛЭН

Хамтран ажиллагчаар:

  • МОНГОЛЫН РАГБИ ХОЛБОО
  • NOYON KADR
  • PIAA photography
  • JUNE / Сэвжидмаа /
  • TV8 /нийт 16 камермен, бусад мэргэжлийн уран бүтээлчид 

Мэдээллийн ивээн тэтгэгчээр: 

  • МОНГОЛЫН САЙТУУДЫН ХОЛБОО 
  • NEGUUN.MN

Хаана: The Corporate hotel Convention Center
Хэзээ: 2022.11.26

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ