Өөртөө хувьсгал хий...
Өнгөрөгч зургаадугаар сард "ТВ8" телевизээр үзэгчдийн хүртээл болсон "Anuxai's Fitness Show" үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. 45 хоногийн турш өөрийгөө ялан дийлж цоо шинэ өөрийгөө бүтээж чадсан зургаан бүсгүй мянга мянган бүсгүйчүүдэд урам зориг, эрч хүч бэлэглэсэн билээ.
Тус шоуны хоёрдугаар улирлыг тэсэн ядан хүлээж байсан үзэгчид цөөнгүй бий. Тэгвэл тус шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар ирэх долоо хоногийн мягмар гарагт цацагдахаар болжээ.
Өнгөрсөн улирлын шилдэг оролцогчоор комедиан Оля шалгарсан. Тэрээр шоуны оролцогчдоос хамгийн их буюу 112,7 кг жинтэй байсан. Шоуны төгсгөлд өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан тэрээр 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 28 см хасаж чадсан. Мөн шүүгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч ялагчаар тодорсон тэрээр үргэлжлүүлэн фитнессээр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэхээ амласан билээ.
Удахгүй цацагдаж эхлэх шинэ улирлын дугаарт чухам ямар оролцогчид оролцож байгаа нь нууц хэвээр байна.
Өөртөө хувьсгал хийж цоо шинээр өөрийгөө урлах эрхмүүдийн ширүүхэн өрсөлдөөнийг мягмар, бямба гараг бүрийн 20.30 цагаас “ТВ8” телевизээр хүлээн авч үзээрэй.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250