...
...

Нүүрсний хулгайчидтай тэмцсэн жагсаалд 5000 орчим хүн оролцжээ

Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг эсэргүүцэн өчигдөр /2022.12.04/ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр иргэд жагслаа.

Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байв. Төв талбайд ирсэн хүмүүсийн олонх нь үр, хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн төлөө тэмцэж буй 40-өөс дээш насныхан байв.

Түүнчлэн жагсаалд оролцогчид зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Их тэнгэрийн аманд хамгаалалтыг нэмэгдүүлжээ. Түүнчлэн жагсагчид иргэдийг даваа гарагаас эхлэн ажил хаяж, жагсаал хийхийг цахимаар уриалж байна.

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ