Өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд болсон сонсголын үеэр нэр бүхий жагсагчид дотогш нэвтрэхийг шаардаж, хувцасаа тайлан эсэргүүцэл илэрхийлсэн.
Эдгээр иргэдийг эмнэлгийн байгууллагаас анхан шатны үзлэгт хамруулж, нэгдүгээр зэргийн осголттой гэж үзэн эмнэлэгт хүргээд байгаа юм.
Тэгвэл дээрх жагсагчдыг удирдаж байсан жүжигчин У.Цогтбаяр нарын ард санхүүжүүлэгч байсан гэх бөгөөд өчигдөр талбайн хажууд талын ресторанаас Н.Э гэх эмэгтэйг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан жүжигчин У.Цогтбаярын өмгөөлөгч гэх эмэгтэйг Эрүүгийн цагдаагийн албанаас дуудаж, тайлбар мэдүүлэг авч байна. Дээрх эмэгтэй нь жагсагчдад хуулийн зөвлөгөө өгч байсан гэх бөгөөд хууль бус санхүүжилт авч байсан байж болзошгүй байгаа ажээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250