Монголын хип хоп ертөнцөд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн "Ladies Оnly" хэмээх цоо шинэ лэбел үүсгэн байгуулагджээ. Тус лебелийн уран бүтээлчдийн салхийг хагалж артист Babynna "Finally" хэмээх дууны клипээ өнгөрсөн мягмар гарагт (2023.01.31) цацлаа.
Өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бүхий реппэр Babynna 2021 оноос эхлэн уран бүтээл туурвиж эхэлсэн. Эрэгтэй артистуудтай хамтарсан уран бүтээл гаргаж байсан тэрээр энэ удаад соло дебютээрээ лебелийн артистуудынхаа салхийг хагалж, тодоор гэрэлтэх жим гаргав.
BABYNNA-ийн дараа дараагийн дуу болон "Ladies Only"-оос танилцуулагдах ээлжит уран бүтээлч чухам хэн байх нь хөгжим сонирхогчдын анхаарлыг татах нь дамжиггүй.
Хип хоп урсгалаар нэгдэн уран бүтээл туурвидаг эмэгтэй артистууд монголд үгүй. Энэ удаад лэбел бий болсон нь монгодоо анхдагч төдийгүй хип хоп, R&B урсгалын эмэгтэй уран бүтээлчидэд илүү боломж, чанартай системтэй ажиллах үүд хаалгыг нээж өгч байна гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250