...
...

“Талх чихэр” ХК 4 брэндийн 4 төрлийн хэмжээтэй хэвийн боов худалдаанд гаргалаа

Жил бүрийн сар шинийн баярын өмнө “Талх чихэр” ХК  хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Өв соёлтой Цагаан сар” нэрийн хүрээнд   үндэсний дархлаа болсон уламжлалт ёс заншил, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, хойч үедээ уламжуулан үлдээх эрхэм зорилгын хүрээнд Оюун Ухааны Олон Улсын Музей, TUKO TAILOR fashion salon-той хамтран Үндэсний дээл, Монголын уламжлалт наадгайг хүрэлцэн ирсэн зочиддоо танилцуулан сонирхууллаа.

Арга хэмжээнд  Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд, олон жилийн туршид хамтран ажиллаж байгаа харилцагч байгууллагуудын төлөөллүүд, соёл урлагийн төлөөллүүд оролцсон билээ.

МУСТА, Өв соёл судлаач Х.Батмэнд ирсэн зочдод "Сар шинийн өв уламжлал, ёс жаяг"-ийн талаар танилцуулсан бол Үндэсний урлагийн их театр, Монголын уртын дуучдын холбооны авъяаслаг уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээ өргөн барьж, Харагчин туулай жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлт ийнхүү албан ёсоор эхэллээ.

“Талх Чихэр” ХК нь буян хишгийн даллагат  “АТАР”, төрийн хүндэтгэлийн “ТҮМЭН НАСАН”, өрх тусгаар залуу гэр бүлд зориулсан “ӨВ СОЁЛ”, өнөд оршихуйн дархлаа “ЯЗГУУР” гэсэн 4 брэндийн 4 төрлийн хэмжээтэй хэвийн боов үйлдвэрлэж байгаа бөгөөд бүх сүлжээ дэлгүүрт үйлдвэрийн үнээр хэвийн боовоо худалдаалж эхлээд байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ