Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Кино зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсерууд”-ийн уулзалт өчигдөр / гуравдугаар сарын 1/ амжилттай болж өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлгийн үеэр 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав. Мөн кино урлагийн салбарын уран бүтээлчид тэр дундаа Зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсер нарт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцлоо.
Тухайлбал кино уран бүтээлчид оюуны өмчийн бүтээл алдагдах, кино судлаач, шүүмж нарын хүний нөөц дутагдалтай гэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Иймд Кино урлагийн зөвлөл нь уран бүтээлчдээ дэмжин нэн түрүүнд шаардлагатай байгаа кино төслийн сургалт, оюуны өмчийн сургалт зэргийг зохион байгуулж хамтран ажиллахаа илэрлийллээ.
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Т.Номуунзул, Н.Уранчимэг, Б.Түмэн-Өлзий нар болон 70 гаруй уран бүтээлч тус хэлэлцүүлэгт оролцлоо.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250