...
...

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ОДДЫН хур бууна

Үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулагдан тоглогддог "Бүх хайраа бүсгүйчүүддээ" тоглолт долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар "Мартын 8"-ний өдөр зохион байгуулагдах тус шоу тоглолтод алдартнуудын хур бууна гэх хилсдэхгүй. Жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг тус тоглолт нь хамгийн их үзэгчтэй, хамгийн олон удаа тоглогддог, хамгийн олон уран бүтээлч оролцдог гэдгээрээ онцлог. Хошин урлаг, рок поп, нийтийн дуучид болон циркчдийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн уг тоглолтын тасалбар тун ч эрэлттэй байгаа гэнэ лээ.  

 

 

Тус тоглолтод МУГЖ Б.Лхагвасүрэн, МУГЖ, Поп дива С.Наран, МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ М.Баярмагнай, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Б.Амархүү, МУСТА П.Идэржавхлан, МУСТА жүжигчин З.Онон, МУСТА Н.Ундрал, МУСТА Б.Болд, МУСТА Х.Мөнгөнцэцэг, МУСТА Б.Баяндалай, дуучин Эрка /Дижитал/, дуучин Э.Дашням, “АГЛУУ” энтертайнмент, “Увертюра” хамтлаг болон циркийн уран бүтээлчид гайхамшигт үзүүлбэрүүдээ үзүүлэх болно. 

Тоглолт 2023.03.08-ний өдрийн 15:00, 19:00 цагуудаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тасалбарыг ticket.mn болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ