“Nomadia pictures”, “Moxie” production, “Эрхэт Монгол” Медиа группийн хамтарсан дэлгэцийн бүтээл “Хүнд хэрэгтэй хүн” олон ангит уран сайхны кино 2023.03.06-ны өдөр "Zaisan Hill"-д нээлтээ хийлээ.
Хүмүүний орчлонгийн үхэл, сэхлийн нарийн учгийг атган байдаг “Донор иргэн”, түүнийг тойрсон ээдрээтэй олон асуудал, элэг эмтрэм түүхийг сонирхолтойгоор өгүүлэх тус уран бүтээл үзэгч та бүхний таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
"Хүнд хэрэгтэй хүн” олон ангит уран сайхны кино долоо хоног бүрийн баасан, бямба гарагуудын 21:30 цагаас "ТВ8" тeлeвиз болон univision, look tv, ddishtv видeo сангуудаар үзэгчдийн хүртээл болно.
НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЛ ЗУРГУУДААС
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250