...
...

Элчин сайд Ким Жун Гү “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдааг дэмжихээ илэрхийлэв

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өчигдөр /2023.03.20/ Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Юүн Жи Хён нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 2022 онд зохион байгуулах үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, хатагтай Э.Сарантогос “Монголд үйлдвэрлэв 2022, БНСУ-д” арга хэмжээ нь ковидын дараа үйлдвэрлэгчдээ дэмжих, бизнесийг нь эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажил болсныг онцлоод цаашид Монголын ЖДҮ эрхлэгчдийг дэмжихийн тулд энэхүү үзэсгэлэнг жилдээ 2 удаа зохион байгуулж илүү олон аж ахуйн нэгж оролцуулах санал гаргаж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Иймээс 2023 онд уг үзэсгэлэнг Сөүл хотын Түндэмүн дүүрэгтэй хамтран 2 удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба эхний үзэсгэлэнг ирэх сарын 5-13-нд, хоёрдахь үзэсгэлэнг аравдугаар сард зохион байгуулах бодолтой байна” гэв.

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү үзэсгэлэн худалдааг ганцхан Түндэмүн дүүрэгт зохион байгуулахаас гадна хугацааг уртасгаж, нэг сарын турш Монголчууд ихээр амьдардаг дүүргүүдэд зохион байгуулах талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Монгол-Солонгосын Эдийн засгийн хэлэлцээрийн ажлыг шуурхайлах, ХАА-н чиглэлээр тэр дундаа хонь, ямааны мах Солонгос улсад экспортлох зэрэг ажлыг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа энэ дашрамд дурдсан юм. Солонгос улсад монгол хонь, ямааны мах, самар өндөр үнээр борлуулагддаг бөгөөд энэ нь гуравдагч орноор дамждаг байна.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ