...
...

НДЕГ: Хөрөнгийг худалдах нээлттэй дуудлагын худалдааны зар

Нийгмийн даатгалын ерөнхий газраас хөрөнгийг худалдах нээлттэй дуудлагын худалдааны зар

 

Дуудлагын худалдаа болох өдөр: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт

Бүртгэл: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл явагдана.

 

Иргэн дуудлагын худалдаанд оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Дэнчин тушаасан баримт;
  • Дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  • Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.

 

Хуулийн этгээд дуудлагын худалдаанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дэнчин тушаасан баримт;
  • Хуулийн этгээдийг төлөөлж дуудлагын худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
  • Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлагын худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;
  • Дэнчинг буцаах мэдээлэл /банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар/.

 

Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд ялагч болно.

Дуудлагын худалдааны ялагч ажлын 5 өдрийн дотор үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд хөрөнгийн үнийг бүрэн төлнө.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид багц баримт бичгийн үнэ 30,000 төгрөг (Хөрөнгийн зурагт танилцуулга, хүсэлт гаргах маягт, гэрчилгээний хуулбар, дэнчинг буцаах маягт, дэг г.м)-ийг доорх дансанд шилжүүлж, тухайн хөрөнгийн талаарх мэдээллийг авснаар дуудлагын худалдаанд оролцох боломжтой болно.

 

Хүлээн авагч банк: Худалдаа хөгжлийн банк

Хүлээн авагчийн нэр: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Дансны дугаар: 2600004747

Гүйлгээний утга: Овог нэр /Байгууллага нэр/, регистрийн дугаар

 

Дуудлагын худалдаа зохион байгуулах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Бага тойруу 13/1, Нийгмийн даатгалын ерөнхий газар

 

Жич: Нийгэмд үүсэх хөл хорио болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дуудлага худалдаа явагдах өдөр, цагт өөрчлөлт орох бол тухайн үед зарлан мэдээлнэ.

 

Холбоо барих утас: 99075058, 99108805

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ