Аялалаар маршрутын дагуу алхаж, хайрханы оргилд албаны тугийг цэнгүүлэн, ногоон бүсэд зорчсон иргэдэд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлага, зөвлөмжийг хүргэлээ.
Энэ үеэр Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аялалд оролцогчдын дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж, амралтын өдрийг цэвэр агаарт өнгөрүүлсэн юм.
Тус аяныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын цэргийн биеийн тамирын түвшин тогтоох үзлэгт бэлтгэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл цэвэр агаарт өнгөрүүлэх, дархлааг дэмжих, нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор өрнүүлж байна.
Дараагийн удаа Богдхан уулын Цэцээ гүний оргил, Сонгинохайрхан ууланд явган аялалыг зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
https://withjoy.com/barbiethemovie https://app.daily.dev/barbiethemovie https://hashnode.com/@barbiethemovie https://www.polywork.com/barbiethemovie https://musescore.com/user/70759951/sets/6439924 https://wfdxxs9280.expandcart.com/index.php?route=product/category&path=101 https://wfdxxs9280.expandcart.com/index.php?route=product/product&product_id=373