Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийхээр болсон. Учир нь, эрх баригч намаас цалин, тэтгэврийг нэмэх, хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох чиглэлийг Засгийн газарт өгсөн билээ.
Энэ хүрээнд Санийн яамнаас энэ долоо хоногт Төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Ингэснээр ирэх пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх чигтэй байна.
Төсвийн тодотголыг хэлэлцэж баталсны дараа Засгийн газрын хуралдаанаас холбогдох журмыг нь баталж гаргана. Улмаар хүсэлт гаргасан хүүхэд бүрт 100 мянган төгрөгийг олгож эхлэх юм. Түүнчлэн цалин, тэтгэвэр ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж нэмэгдэнэ гэх тайлбарыг албаныхан өгч байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250