...
...

Нүүрсний экспорт 24 сая тонн хүрчээ

 

Монгол Улс энэ оны эхнээс зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нүүрсний хэмжээ 24 сая тоннд хүрчээ.

УУХҮЯ-наас өгч буй мэдээллээр, тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ний өдрүүдэд нүүрс экспортын 9,083 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,013 AGV тээвэр хийгджээ.

Уг долоо хоногт 1,134.0 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 107 хувь өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс 24,049.4 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 18,194.5 мянган тонноор буюу 3 дахин өссөн хэмжээ юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ