...
...

"Баянзүрх спортинг илч" клуб Үндэсний нэгдүгээр лигийн аварга боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны томоохон тэмцээнүүдийн нэг болох "Үндэсний Нэгдүгээр Лиг"-ийн 2022-2023 оны улирал 2022 оны наймдугаар сарын 22-нд эхэлж, 2023 оны долоодугаар сарын 02-ны өдөр хаалтаа Моби Дээд Лигийн хаалтын өмнө хийлээ.

Хаалтын ажиллагаанд МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, ЕНБДарга Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүд оролцож шагнал гардууллаа. Ингээд нийт 18 тойргийн турш өөрсдийн хурд хүч авхаалж самбаагаа гаргасан шилдгүүдэд шагнал гардуулахад шүүгдээр Футзалын Нэгдүгээр Лигийн шилдэг шүүгч Н.Оргил, талбайн шүүгчээр Ц.Алтангадас, туслах шүүгчээр Б.Логьшир нар тодорч шилдэг тоглогчдыг шалгаруулахад хаалгачаар С.Өлзийбилэг /Баварианс клуб/, хамгаалагчаар С.Азхүү /Баварианс клуб/, хагас хамгаалагчаар Б.Төгсбилэг / клуб/ довтлогчоор Ж.Сүндорж /Баянзүрх Спортинг Илч/ нар тус тус тодорсон юм.

Мөн 2022-2023 оны улирлын Үндэсний Нэгдүгээр Лигт амжилттай өрсөлдсөн 4-өөс 10-р байруудад орсон УБ-ын Мазаалайнууд, Алиианс, Хад, ДМЮ, Эрчим-Б, Сэлэнгэ клубүүдэд шагнал гарууллаа.

Медальт байруудыг шалгаруулахад хүрэл медалийг Э.Цогбадрал эзэнтэй Б.Ариунболор дасгалжуулагчтай "Ховд Вестерн" клуб, мөнгөн медаль 2023-2024 оны Моби Дээд Лигийн эрхийн төлөө тоглох эрхийг У.Отгонбаяр эзэнтэй Б.Оргилсайхан дасгалжуулагчтай "Баварианс" клуб хүртсэн аваргын алтан медаль цом 2023-2024 оны Моби Дээд Лигт шууд оролцох эрхийн эздээр М.Ганбаатар эзэнтэй Э.Чинбат дасгалжуулагчтай "Баянзүрх Спортинг Илч" клуб тодорч байна.


Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ