Баянзүрх дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 16 ерөнхий боловсролын сургуулийн 8912 суралцагч байна.
Гурван ээлжээр хичээллэх асуудлыг шийдвэрлэхийн тулд,
Гүйцэтгэлтэй өндөртэй сургуулийн шинэ барилга, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлж ондоо багтаан хүлээн авах
Хичээлийн үндсэн байрнаас гадна нэмэлтээр түрээсийн байранд хичээллүүлэх
Тухайн сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан анги, танхим байгуулах зэрэг зохион байгуулалт хийх ажээ.
Дээрх гурван арга хэмжээний үр дүнд 16 сургуулийн 6800 орчим хүүхдийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт баригдаж байгаа Монгол Тэмүүлэл, 157 дугаар сургуулийн барилгыг 9 сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 157 дугаар сургуулийн тухайд төрөлжсөн ахлах сургууль хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд 960 хүүхдийн суудалтай.
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн тухайд 3 давхар хичээлийн байртай байсныг давхарлаж 4 болгосон. Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэлийн хэмжээнд 6 мянгаас дээш хүүхэдтэй 2 сургууль байдгийн нэг нь юм.
Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд шинээр ашиглалтад орох болон түрээсийн байруудыг ширээ сандалаар хангах, засвар үйлчилгээ хийх, багш ажилтныг хүрэлцээг сайжруулах гээд олон асуудлыг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250