...
...

“Эрсдэлгүй Баянзүрх-Нэг өрх” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэр, угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрсдэлгүй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэх зорилгоор “Эрсдэлгүй Баянзүрх-Нэг өрх” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ.

Нэгдсэн арга хэмжээгээр дүүргийн 11, 17, 20, 21, 23, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хорооны айл өрхүүдийн эрсдэлийг бууруулах, галлагааны аюулгүй байдлаа хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг түгээж, аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийх юм.

Тус арга хэмжээг Баянзүрх дүүргийн Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Таван толгой түлш” ХХК, дүүргийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Баянзүрх дүүрэг дэх салбарын бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ